Эрүүл гялалзсан үс нь биднийг сэтгэл татам харагдуулдаг. Ангижруулагчийг тогтмол хэрэглэх нь таныг төгс сайхан харагдах нөхцөлийг бүрдүүлнэ. ҮСИЙГ НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ АНГИЖРУУЛАГЧ Өдөр тутам хэрэглэх нь хуурай, гэмтсэн үсэнд эрчимтэй нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Найрлагад нь багтсан Артишок ургамлаас гарган авсан идэвхт элемент КерацинTM нь нарны гэрэл зэрэг үс гэмтээх нөлөөллөөс хамгаалах ба үсийг гялалзсан, зөөлөн болгоно. Мөн хулсны навчны ханд нь гадны нөлөөллөөс хамгаалах бол газрын гүний далайн ус нь үсийг сэргээж бэхжүүлдэг онцгой нөлөөтэй юм.

Бүтээгдэхүүний нууц нь: үсийг чийгшүүлж, нөхөн сэргээх үйлчилгээтэй А, Д, Е амин дэм, тосны хүчлээр баялаг 7 төрлийн ургамлын тос зэрэг юм.

Та яагаад сонгох ёстой вэ? үсэнд тань илт мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах ба илүү бат бөх, өнгөлөг сайхан харагдуулахаас гадна нарны гэрэл болон бусад гадны нөлөөллөөс сайтар хамгаална.

Хэрэглэх заавар: нойтон үсэндээ бага хэмжээгээр түрхэж бүлээн усаар иллэг хийх байдлаар угаана. Энэхүү анжигруулагчийг үсийг сэргээн бэхжүүлэгч шампуньтай хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Анхилуун үнэрийн нууц: үхрийн нүд, лайм, сарнай, удвал цэцэг, хөвд, хуш модны найрлага нь танай гэр бүлийн гишүүдийн таашаалд нийцэх тансаг үнэрийг мэдрүүлнэ.

ВИТАОЙЛ НЭМЭЛТTM: наранцэцэг, наргил мод, маалинга, авокадо, арган, макадамия, чидун жимсний тос найрлагад нэмэлтээр орсон.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Сүрчиг

Анхны харц тулгаралт, инээмсэглэл, хурууны зөөлөн хүрэлт. Та эсэргүүцэж чадахааргүй мансууруулагч үнэр. Бүх зүйлийг хөнгөн мэт мэдрэмж төрүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Grasse юугаараа алдартай вэ?

Францын Грасс бол ид шидийн мэт гайхамшигтай газар. Шингэж буй нарны сүүлчийн тусгал чулуун байшин болон нарийн гудамжийг шүргэх мөчид бүлээн салхины зөөлөн сэвшээ ойр тойрны сарнай цэцэгсийн анхилуун үнэрийг авчирна.
Дэлгэрэнгүй унших

Өнгө үнэртэй байдаг уу?

Ногоон: яруухан гэрэлтсэн өвслөг ургамал, шинэхэн ногоон нахиа, Цэнхэр: Усны урсгал Улаан: Халуун ногоо мэт мэдрэмж төрүүлэм Үнэртний тухай ярихад өнгөний тухай мэдрэмж төрдөг үү?
Дэлгэрэнгүй унших