Бүсгүй хүн бүр өөр хоорондоо ялгаатай учир эмэгтэйлэг байдлыг зөвхөн нэг үгээр тодорхойлох боломжгүй юм. Тийм ч учраас манай эмэгтэй үнэртний цуглуулгад цэцэгсийн анхилуун үнэр, дур булаам, тачаангуй, шүүслэг жимсний болон дорнын, хурц нот бүхий үнэр бүгд бий. Та өөрт тохирсон төгс үнэрийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Анхилуун үнэрээр өөрийгөө хүрээлүүлж, сэтгэл татам, дэгжин байдлаа тодотгохын зэрэгцээ бусдаас онцгой гэдгээ мэдрээрэй.

Бүтээгдэхүүний онцлог: Сүрчгийн үнэр нь жүржийн мод, анхилуун лаванда цэцгийн нотоор эхэлж хормын дараа сэтгэл татам мэлрэг цэцэг, жүржийн цэцгийн тааламжит үнэр лүү шилжих бөгөөд дорнын сэтгэл татам нотоор төгсөнө.

Төрөл: Лаванда цэцэг, ваниль

Мэдрэхүй: дорнын цэцэгсийн

Үнэртэхүй: дундаж. Дундаж үнэртэхүйтэй сүрчгүүд арьсанд илүү удаан тогтдог. Зөөлөн, даруухан төрлийн үнэртнүүд тул дулаахан өдрүүдэд, ажил, бизнес уулзалтад явахдаа, аль эсвэл хаалттай өрөөнд олон хүнтэй байх үедээ хэрэглэхэд тохиромжтой.

Ангилал: Сэтгэл татам

Түүнийг юу төгс сонголт болгодог вэ? Жинхэнэ чанарын баталгаа. Prouvé-ийн сүрчиг бүр нь зөвхөн Францын хамгийн сайн чанарын үнэрт охийг ашиглан үнэртний найрлагын шалгарсан аргын дагуу хийгдсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээтэй ирдэг.

Үнэртний архитектур: 

Толгой нот: жижиг цэцэг, мандарин, лаванда

Зүрхний нот: мэлрэг цэцэг, жүржийн цэцэг

Суурь нот: ваниль, хув, заар

ОНЦЛОХ НОТУУД

Лаванда цэцэг - Лаванда нь ургамлын, бага зэрэг утаат, бальзамын үнэртэй. Энэ ургамал нь үнэртэнд шүүслэг цитрус, жүржийн цэцэг эсвэл пачули зэрэгтэй маш сайхан зохицдог. Лаврын, гаа, ганга эсвэл розмарин зэрэг үнэрт хөвчнөөс гаргаж авах боломжтой бөгөөд энэ үнэр нь шүршүүрт орсны дараах шиг цэвэр цэмцгэр байдал, сэргэг мэдрэмжийг төрүүлдэг.

Жүржийн цэцэг - Цэцэгсийн, сэтгэл татам, хүчтэй, чихэрлэг боловч шинэхэн анхилуун үнэртэй тул ихэвчлэн мэлрэг цэцгийн үнэртэй төстэй үнэртдэг. Сэтгэл татам "Цагаан цэцэг"-ийн ангилалд багтдаг. Жүржийн цэцэг нь цэвэр ариун, гэнэн цайлган байдал, элбэг дэлбэгийн бэлэгдэл юм.

Заар - Маш мэдрэмтгий, хүчтэй, бага зэрэг модлог анхилуун үнэртэй. Заарын үнэр нь эрт дээр үеэс алдартай байсан бөгөөд бусад үнэртэнд өргөн ашиглахаас гадна хааны хааны орднуудад анхилуун үнэр түгээх зорилгоор ашигладаг байжээ. Арабууд сүм хийдийнхээ шохойн шавар дээр заарын үнэрт охийг нэмж зуурдаг байсан тул сайхан үнэр нь хотын эргэн тойронд нь тархан үнэртдэг байжээ. Хожим нь XIV Людовикийн эхнэр Мари Антуанетт энэ үнэрийг маш их биширдэг байв.