Бидний үнэт зүйл

Хүн бүр өөр өөрийн хэрэглээнд тулгуурлан худалдан авалт хийдэг. Гэвч бид маш их цаг хугацааг энгийн бөгөөд чанартай бүтээгдэхүүн хайж олоход зарцуулдаг Иймээс Prouvé хүн бүр хэрэглэх боломжтой гайхалтай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсэн юм. Бидний тэмүүлэл бол тус гайхалтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчийн гарт хүргэх ба Prouvé-ийн үнэт зүйлсэд үндэслэсэн алсын хараатай маркетингийн бодлого боловсруулах юм. 

Бидний зорилго:

САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТҮНШ PROUVÉ

Бидний зорилт:

Харилцагч партнерууддаа нэмэлт орлого олох боломжийг олгож тэднийг илүү сайн сайхан амьдралд хөтлөх юм. 

Бидний үнэт зүйл:

Prouvé-ийн үнэт зүйл бол энгийн, шударга бөгөөд тогтвортой маркетингийн бодлого хэрэгжүүлж ажиллах явдал юм. Шударга бас нээлттэй үйл ажиллагаа нь Prouvé-тэй хамтран ажилладаг хэрэглэгч, түншүүд болон үйлчлүүлэгчдийн итгэлийг үргэлж татдаг. 

Бид үнэт зүйлсээ тууштай баримтлахын тулд тодорхой дүрэм, журмыг дагаж мөрдөн ажилладаг. Энэхүү дүрэм, журам нь харилцагч түншүүдэд амжилтад хүрэх илүү их боломжийг олгохоос гадна "ЭНГИЙН БӨГӨӨД САЙН САЙХАН АМЬДРАЛ"-д хүрэх  бидний үнэт зорилгыг тодорхойлдог.  Бид итгэлцэл дээр тулгуурласан урт хугацааны харилцааг дэмжихийн тулд хэрэглэгч, түншүүд болон үйлчлүүлэгчдийнхээ өмнө өндөр хариуцлага хүлээн ажиллаж байна.

Бид хамтдаа ажиллаж хамтдаа бүтээж хамтдаа амжилтад хүрч САЙН САЙХАН АМЬДРАЛД хүрэх болно гэдэгт итгэлтэй байна. 

 

PROUVÉ