Бидний тухай
Prouvé Францтай ямар холбоотой вэ?
Бид хэдийгээр Польшийн компани боловч Франц улстай ижил төстэй зүйл их байдаг. Францын Grasse хотоос бид бүтээгдэхүүндээ ашигладаг анхилуун үнэрт охийг импортолдог. Үүнийг онцлохын тулд бид брэндийнхээ нэрээр франц үгийг сонгосон. Бид Франц хэв маяг, тэдний гоо сайханд хандах хандлагыг эрхэмлэдэг тул үүнийг Польшийн бүтээлч, нээлттэй байдалтай хослуулсан.
Prouvé лого ямар утгатай вэ?
Prouvé лого нь бидний хамгийн чухал амлалтуудыг илтгэдэг. Хоорондоо холбогдсон P үсэг нь барилцаж буй хоёр гарыг бэлэгддэг. Энэ бол бид таныг үргэлж дэмждэг гэдэг утгыг илэрхийлнэ. Манай лого нь анхилуун үнэрээрээ алдартай Францын боловсорч гүйцсэн сарнай цэцэгтэй төстэй юм. Сарнай бол үнэрийн хамгийн үзэсгэлэнтэй бэлгэдлийн нэг юм. Энэ нь бид зөвхөн Францын үнэрт охийг бүтээгдэхүүндээ ашигладаг гэдгийг хүн бүрт сануулах зорилготой. Тийм ч учраас бидний санал болгодог бүтээгдэхүүн бүх өөр өөрийн гэсэн онцгой сайхан үнэртэй байдаг.
Prouvé юунаас санаа авдаг вэ?
Өдөр тутмын амьдралаас санаагаа олж авдаг. Бид эерэг, прагматик. Бид сар руу нисэхээр төлөвлөөгүй ч өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ илүү хялбар, тааламжтай болгодог. Бидэнд хүний хэрэгцээнд нийцэхгүй бүтээгдэхүүн гэж байхгүй. Бүх бүтээгдэхүүн зорилготой, үр дүнтэй, батлагдсан. Учир нь „Prouvé” нь „батлагдсан” гэсэн утгатай.
Бүтээгдэхүүнд агуулагдах үнэртний нотуудыг хаанаас авдаг вэ?
Манай анхилуун үнэртэй бүх бүтээгдэхүүний шошгон дээрээс та гурван үнэртний нотыг олох болно. Эдгээр гурван нот нь үнэрийн найрлагын гол түүхий эд бөгөөд үлдсэн найрлага нь үнэрийн нотыг илүү баяжуулж, төгөлдөржүүлнэ. Үнэрийн архитектурыг харахад та үүнийг толгой, зүрхэн эсвэл суурт нотоос олж болно. Эдгээр гурван нот нь үнэрийг төсөөлөхөд тусалж, дуртай сүрчгээ сонгоход хялбар болгох зорилготой юм.
Бид яагаад бүтээгдэхүүний загвар дизайндаа чухал ач холбогдол өгдөг вэ?
Бид үзэсгэлэнтэй зүйлд дуртай бөгөөд нарийн ширийн зүйлсийг ч анхаарч үздэг. Бүтээгдэхүүн бүрийг зохион бүтээхдээ зөвхөн савлагаа, шошгыг анхараад зогсохгүй амьдралыг хэрхэн хөнгөвчлөх талаар анхаарал хандуулдаг. Мөн брэндийн илэрхийлэл болсон өнгө нь ч бидний тухай маш их зүйлийг илтгэдэг. Цагаан өнгө нь цэвэр ариун байдлыг, хар өнгө нь сонгодог дэгжин байдлыг бэлэгдэнэ. Эдгээр өнгүүд нийлээд шударга байдал, энгийн зарчимд суурилсан бидний философийг илэрхийлнэ.
Prouvé таныг хэрхэн аз жаргалтай болгох вэ?
Манай бүтээгдэхүүнтэй танилцвал та дор хаяж гурван удаа инээмсэглэнэ. Анх удаа та сайхан үнэрийг мэдрэх болно. Та хоёр дахь удаагаа тэдний үр дүнг мэдрэх бол, гурав дахь удаагаа үнийг нь харах болно. Амьдрал бол хэт их зардал гаргах шаардлагагүй жижиг таашаалаас бүрддэг гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас бид маш их санаа тавьдаг тул хамгийн энгийн үр дүн бүр танд сэтгэл ханамжийг өгнө.
Prouvé бүтээгдэхүүнийг хэрхэн худалдаж авах вэ?
Prouvé бүтээгдэхүүн бол өвөрмөц гэдгийг илүү тодотгохын тулд бид борлуулалтыг өвөрмөц аргаар шийдсэн: энэ бол MLM. Та манай салбаруудаас болон борлуулагч түншүүдээс худалдан авах боломжтой. Мөн түншээр элсэж, 25%-ийн хямдралтай бүтээгдэхүүн худалдаж аваад бусдад худалдах боломжтой.
Prouvé-ийн давуу тал юу вэ?
Манай бүтээгдэхүүнийг найз нөхөд, танилууддаа санал болгох зорилгоор бүтээсэн. Тийм ч учраас бид энгийн хөгжилтэй байдаг: та манай нэг бүтээгдэхүүнийг ашиглан инээмсэглэх бүртээ хэнд санал болгож байгаагаа бодоорой. Учир нь баяр баясгаланг хэн нэгэтнтэй хуваалцах нь өөрөө гайхалтай зүйл билээ.
Prouvé хүрээлэн буй орчинд санаа тавьдаг уу?
Манай бүтээгдэхүүн бүрт ашиглагддаг „Yes, we care” тэмдэг нь: тийм ээ, бид санаа тавьдаг гэсэн утгатай. Бид байгаль орчинд санаа тавьдаг ч 100% байгалийн гаралтай найрлагатай мэт дүр эсгэдэггүй. Бид таны амьдралыг хөнгөвчлөхийн тулд химийн салбарын хамгийн сүүлийн үеийн техникийн шинэчлэл, нээлтүүдийг ашигладаг. Бид харшил үүсгэгч, парабен, SLS, цайруулагчийг багасгасан. Манай найрлага нь биологийн задралд ордог бөгөөд сав баглаа боодол нь бүрэн дахин боловсруулах боломжтой. Бид бүтээгдэхүүнээ зөвхөн өөрсдөдөө туршиж үздэг, хэзээ ч амьтан дээр туршдаггүй.
Prouvé-г хэрхэн дуудах вэ?
Prouvé гэдэг нь „батлагдсан” гэсэн утгатай франц үг юм. Үүнийг маш энгийнээр дууддаг: ПРҮҮВЭ.