138 600,00 MNT
Хэмжээ: 50мл
Франц охийн хэмжээ: 20%
бергамот
булцуут цэцэг
заар
Бүсгүй хүн бүр өөр хоорондоо ялгаатай учир эмэгтэйлэг байдлыг зөвхөн нэг үгээр тодорхойлох боломжгүй юм. Тийм ч учраас манай эмэгтэй үнэртний цуглуулгад цэцэгсийн анхилуун үнэр, дур булаам, тачаангуй, шүүслэг жимсний болон дорнын, хурц нот бүхий үнэр бүгд бий. Та өөрт тохирсон төгс үнэрийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Анхилуун үнэрээр өөрийгөө хүрээлүүлж, сэтгэл татам, дэгжин байдлаа тодотгохын зэрэгцээ бусдаас онцгой гэдгээ мэдрээрэй.
Бүтээгдэхүүний онцлог: Баяр хөөртэй, гэрэлтсэн эмэгтэйлэг байдлын илэрхийлэл. Энэхүү сүрчгийн голлох орц найрлага болох сэтгэл татам цэцэгсийн үнэр нь ванилийн чихэрлэг үнэр, заар, хуш модны анхилуун үнэртэй холилдоно.
Төрөл: Цэцэгсийн, жимсний
Мэдрэхүй: Сэтгэл татам, баяр баясгалантай
Үнэртэхүй: Дундаж
Ангилал: Романтик
Түүнийг юу төгс болгодог вэ? Жинхэнэ чанарын баталгаа. Prouvé сүрчиг бүр нь зөвхөн Францын хамгийн сайн чанарын үнэрт охийг ашиглан үнэртний найрлагын шалгарсан аргын дагуу хийгдсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээтэй ирдэг.
Үнэртний архитектур:
Толгой нот: бергамот, жүржийн цэцэг
Зүрхэн нот: булцуут цэцэг, цахилдаг
Суурь нот: ваниль, заар, хуш
Онцлох нотууд
Булцуут цэцэг - Анхилуун үнэр нь маш эмэгтэйлэг, дур булаам, сэтгэл татам. Эдгээр цагаан цэцэгсийн нахиа, дэлбээнээс үнэрт охийг гаргаж авдаг бөгөөд үүнийг гарган авахад нарийн ажилллагаа, цаг хугацаа шаарддаг тул үнэтэй байдаг. Тиймээс сүрчгийн хамгийн үнэтэй орцуудын нэгд тооцогддог. Энэ цэцгийн үнэрт охь нь анхилуун таатайгаас гадна үнэрээ удаан хадгалдаг учир үнэртний мастерууд өндөрт үнэлдэг. Энэ нь сүрчгийн анхилуун үнэрийг гайхалтай сайжруулж, найрлагад гүн гүнзгий, нууцлаг байдлыг нэмдэг.
Цахилдаг - Энгэсэгийн, хилэн мэт анхилуун, ногоон, байгалийн нотууд хосолсон дэгжин бөгөөд эмэгтэйлэг үнэр юм. Энэ нь үнэртэн үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн үнэтэй орцуудын нэгд тооцогддог. Учир нь цахилдагийн үнэрт охийг гаргаж авах үйл явц нь маш урт, нарийн төвөгтэй бөгөөд хэдэн жил үргэлжилдэг, их хэмжээний түүхий эд шаарддагтай холбоотой юм. Тосыг үндэслэг ишнээс гаргаж авдаг бөгөөд үүнийг хурааж аваад сайтар цэвэрлэж, үнэр нь боловсорч гүйцэхийн тулд 3-5 жилийн турш хатаана. Зөвхөн энэ хугацааны дараа түүнийг нэрэх замаар цахилдагйн жинхэнэ үнэрийг олж авах боломжтой.
Ваниль - Ванилийн үнэр нь сэтгэл санааг сайжруулж, тайвшруулахад тусалдаг. Бальзам, чихэрлэг, бага зэрэг халуун ногоотой. Энэ бол хамгийн үнэтэй амтлагчуудын нэг юм. Ихэвчлэн Мадагаскар, Мексик, Индонезид ургадаг. Ванилийн үнэрт тосыг гаргаж авах үйл явц нь маш төвөгтэй учир үнэтэй байдаг.