39 200,00 MNT
Хэмжээ: 500 мл
Танд таалагдах шалтгаан: Аяга таваг угаагч гель нь найрлагадаа гарын арьсыг чийгшүүлэх зориулалттай элемент агуулсан учир та аяга таваг угаах явцдаа бээлий өмсөх шаардлагагүй юм.
Найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа хоол хийх нь амьдралын аз жаргалын нэгээхэн хэсэг юм. Гэвч хамгийн амттай хоол байсан хэдий ч хоол болгоны дараа овоолсон их аяга тавагтай нүүр тулдаг нь үнэхээр хэцүү асуудал юм. Гэсэн хэдий ч та хоолны дуршлаа битгий алдаарай. Prouvé-ийн аяга таваг угаагч гелийн нэг дусал нь тос, хоолны үлдэгдэл болон бусад толбыг маш амархан арилгах болно. Хамгийн тостой аяга тавганд ч маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ.
Таны гаранд төгс таарах шалтгаан: Таныг аяга тавгаа угаах зуур бид таны гарын арьсыг арчилж байх болно. Бидний аяга таваг угаагч гелийн найрлагад маш зөөлөн элементүүд агуулагдсан. Таны гарыг хамгаалахын тулд бид энэхүү жороо будааны тос, мариголд, газрын самар, гааны навч, мянган навчит, зэрлэг сарнай, Перүгийн тара ургамал, алтан товч зэрэг ногоон ургамлуудаар баяжуулж өгсөн.
Давхар аюулгүй байдлын баталгаа: Аяга таваг угаагч гель нь танай гал тогоонд очихоосоо өмнө хэд хэдэн дэлгэрэнгүй шинжилгээнд хамрагдсан. Prouvé нь IFRA (Олон улсын үнэртний нийгэмлэг)-ийн стандартын дагуу харшил өгдөггүй үнэртний охь ашигладаг юм. Мөн гель маань Польш Улсын Эрүүл Ахуйн Үндэсний Лабораторийн Чанарын гэрчилгээг гардан авсан.
Гэрчилгээний дугаар: H-HŻ-6071-0078/2017/A
Бид бүх зүйл дээр санаа тавьсан, учир нь таны сэтгэл ханамж нь бидний зорилго юм.
Бидний санаа тавьсан бусад зүйлс: Физиологийн pH
Энэ гайхалтай үнэр юу в? Шинэхэн гааны навч, нарсны зүү, амтлаг сарнай, лаванда болон тайвшруулагч зандан мод
Үнэртний Архитектур:
Толгой үнэр: Шинэхэн ногоо, алдегид, гааны навч
Зүрхэн үнэр: Мэлрэг, лаванда, сарнай
Үндэс үнэр: Нарс, зандан болон заарын мод
Санал болгох дагалдах хэрэгсэл: загварлаг шахагч
Хэрхэн хэрэглэх вэ? Аяга таваг угаах порлоон дээрээ бага зэргийг авч аяга тавгаа угаасны дараа усаар зайлж хуурай алчуураар арчих эсвэл хатаагчид хийнэ.
Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5-15%-ийн аоник гадаргуутай, 5%-аас бага аоник бус гадаргуутай, 5%-аас ихгүй амфотерийн идэвхтэй бодис, 5%-аас бага EDTA болон түүний давснууд, үнэртэн, глицерин, гидрлоризмын циркпиноз спинозын гель, циркпиноз спинозын гель, будааны тосны глицерет 8 эстерүүд, нamamelis virginiana навчны охь, hypericum perforatum цэцгийн охь, сalendula оficinalis цэцгийн охь, сhamomilla recutita цэцгийн охь, aesculus hippocastanum үрний охь, malva sylvestris цэцгийн охь, tilia platyphyllos цэцгийн охь, mentha piperita навчны охь, achillea millefolium цэцгийн охь, benzisothiazolinone,methylisothiazolinone зэрэг элементүүдийг агуулсан.
Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Аяга таваг угаагч гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай байгальд ээлтэй. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.
Эрүүл Ахуйн Чанарын Гэрчилгээ татах