Таны нүүр, биеийн арьс, үсийг төгс чийгшүүлж, нөхөн сэргээнэ. Арьсыг зөөлөн булбарай, хүрэхэд тааламжтай болгоно. Мөн үсийг бэхжүүлэн, гэрэлтүүлж, уян хатан чанарыг нь нэмэгдүүлнэ. Бүх төрлийн арьс, ялангуяа хуурай, эмзэг арьсанд хэрэглэхийг зөвлөж байна.

Тусгайлан боловсруулсан байгалийн авокадо тос, A, B1, B2, D витамин, өөх тосны хүчил, эрдэс бодисын жинхэнэ бөмбөг юм.

Хэрхэн хэрэглэх вэ?

Тосноосоо бага хэмжээтэй авч бие болон нүүрний арьсандаа түрхэн массаж хийж болно. Үсэндээ хэрэглэх бол бага хэмжээний тосыг гартаа авч хуурай болон чийгтэй үс, хуйханд түрхэнэ. Толгойгоо алчуураар боож, хэдэн цаг байлгана. Хэрэв үс тань хэт хуурайшилттай эсвэл гэмтэл ихтэй бол хонуулж ч болно. Дараа нь үсээ бүлээн усаар зайлж, шаардлагатай бол шампунь, ангижруулагчаар угаана. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Тосноосоо 15 мл /нэг хоолны халбага/ авч, 2-6 дусал эфирийн тостой хольж массаж хийж болно.

Анхаарах зүйл:

Зөвхөн гадна хэрэглээнд зориулагдсан болно.Байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас тунгалаг шинж алдагдаж болно. 20 градусаас бага температурт хадгална. Гэрэл тусахгүй газар хадгална. Бүтээгдэхүүнийг зайлах шаардлагагүй.

.

 

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Салбарууд зуны хуваарьт шилжин 20 цаг хүртэл ажилладаг боллоо

Прүүвэ Монголиа ХХК нь Улаанбаатарт хотод 2, Дархан хотод 1 албан ёсны салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дуудлагын төв болон үндсэн салбарууд зуны хуваарьт шилжин 20 цаг хүртэл ажилладаг боллоо.
Дэлгэрэнгүй унших