Бид ихэвчлэн биеийн бусад хэсгүүдтэйгээ харьцуулахад хөлөндөө бага анхаарал тавьдаг билээ.
Ажралгүйгээр биднийг байнга авчдаг явдаг хөл маань ч гэсэн гоё сайхан харагдах эрхтэй.
Тийм ч учраас бид маш зөөлөн бүтэцтэй ЧИЙГШҮҮЛЭГЧТЭЙ ХӨЛИЙН ТОС-ыг ямар ч арьсанд төгс зохицхоор бүтээлээ.
Амин дэмээр баялаг найрлагатай учир хормын төдийд эрүүл чийрэг, сайхан харагдуулна.

Сэтгэл тань татагдах шалтгаан: Гайхамшигтай үр нөлөө. Эхний түрхэлтээрээ л илт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж харагдах байдлыг огцом сайжруулах  үйлчилгээтэй.
Хөлийн эвэр, хуурайшилт, хатуурлаас сэргийлж нөхөн төлжүүлэх болон чийгшүүлэх гайхалтай үйлчилгээтэй.

Бүтээгдэхүүний нууц: Тусгайлан боловсруулсан томъёо, амин дэмээр баялаг найрлага. 5 замгийн нэгдэл, сүүн хүчил болон мочевин нь арьсандах зохистой чийгшлийг өгч,
будааны вакс болон шиа модноос гаргаж авдаг тосны тусламжтайгаар таны хөлийг илээд л баймаар/булбарай зөөлхөн болгоно.

Бидний бахархдаг зүйл: Энэхүү тос нь найрлагандаа байгалийн гаралтай эвгүй үнэрийг саармагжуулагч агуулсан нь танд шинэхэн мэт онцгой сэнгэнэсэн мэдрэмжийг мэдрүүлэх болно.

Бусад бүтээгдэхүүнүүдээс онцгойрох шалтгаан нь:  Шингээх чадвар нь үнэхээр төгс, тослог наалдамхай байдал үүсгэнэ гэж бүү эргэлзээрэй
учир нь шингээх чадвар нь хаана ч байхгүй төгс учир хормын дотор таны арьсанд шингэж таатай мэдрэмжийг мэдрүүлэх болно.

Анхилуун үнэрийн нууц: сэнгэнэсэн шинэлэг, сарнай, сараана цэцэг, хөвд, заар болон хуш модны тансаг зохицлоос бүрдсэн гайхалтай үнэртэй.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Салбарууд зуны хуваарьт шилжин 20 цаг хүртэл ажилладаг боллоо

Прүүвэ Монголиа ХХК нь Улаанбаатарт хотод 2, Дархан хотод 1 албан ёсны салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дуудлагын төв болон үндсэн салбарууд зуны хуваарьт шилжин 20 цаг хүртэл ажилладаг боллоо.
Дэлгэрэнгүй унших