Эрүүл бус амьдралын хэв маяг, хэт их боловсруулсан бүтээгдэхүүн эсвэл согтууруулах ундаа зэрэг өдөр тутмын муу зуршил, буруу хооллолтоос шалтгаалан бидний биед хорт бодис хуримтлагдаж байдаг. Бидний бие өдөр бүр эдгээр хорт бодисоос өөрийгөө цэвэрлэж байдаг. Элэг, гэдэс болон хэд хэдэн эрхтнүүд нь биеийг хоргүйжүүлэхэд оролцог бөгөөд Detox Body Cleansing хүнсний нэмэлтийг ууснаар эдгээр эрхтний үйл ажиллагааг дэмжих боломжтой.
Хэрэглэх заавар:
1 капсулаар өдөрт 2 удаа усаар (250 мл) даруулан ууна. Өдөрт хэрэглэхийг зөвлөдөг хэмжээ нь 2 ш капсул юм. Санал болгож буй хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Бүтээгдэхүүнийг төрөл бүрийн хоолны дэглэмд оруулан ашиглаж болохгүй. Тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх нь эрүүл мэндээ хамгаалах гол хүчин зүйл юм.
Бүтээгдэхүүний онцлог: GOOD LIFE LABS цуврал нь байгалийн гаралтай, веган хүнсний нэмэлтүүд байдаг. Капсул бүр нь тусгайлан сонгосон ургамлын ханд, витамин, микроэлементүүдийг агуулдаг. Найрлага дахь бүрэлдэхүүн хэсэг бүрийг хамгийн үр дүнтэй болгох зорилгоор боловсруулсан. Энэ бол өдөр бүр бие махбодийнхоо хэвийн үйл ажиллагааг дэмжих энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Найрлага: милк тистл буюу чонын өргөс цэцгийн ханд, мөнгөн хус, хээрийн шивэл, Хятад цай, хар перец, бор замагны ханд.
Нэмэлт сахар, өнгө, амт оруулагч агуулаагүй. Цагаан хоолтнуудад тохиромжтой.
ОНЦЛОХ НАЙРЛАГА
Чонын өргөс цэцэг - Зэрлэг артишок гэгддэг бөгөөд элэгний хэвийн үйл ажиллагааг дэмждэг бөгөөд биеийг цэвэршүүлэхэд тусалдаг.
Мөнгөн хус - зарим хорт бодисыг биеэс гадагшлуулахад тусалдаг. Мөн хоол боловсруулах үйл явцыг дэмждэг.
Хар перец - хоол боловсруулах, шим тэжээлийн шингээлтийг дэмжинэ. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, элгийг цэвэрлэнэ.