Арьсны бат бөх чанар алдагдах, биеийн илүүдэл өөхлөлт, жүржийн хальс шиг жигд бус арьс нь бүх насны хүмүүст тулгардаг түгээмэл асуудал юм. Галбиржуулагч биеийн тос нь биеийн арьсыг иж бүрэн арчилж, арьсны гадаад үзэмжийг мэдэгдэхүйц сайжруулан, арьсыг жигд, толигор болгодог. Мөн арьсыг чангалж, целлютийг багасгахад тусална.
Бүтээгдэхүүний нууц: Арьсны бүх түвшинд хүрч үйлчлэх иж бүрэн, чангаруулагч орц найрлагаар баялаг. Ногоон кофены ханд болон энгийн нишингээс гаргаж авсан идэвхт орц найрлага нь өөхийг багасгаж, целлюлиттэй үр дүнтэй тэмцэнэ.
Тусгайлан сонгосон ургамлын орц найрлага нь арьсыг чангалж, цусны бичил эргэлтийг сайжруулснаар өөх тосны хуримтлалыг гадагшлуулдаг. Мандарины хальсны ханд нь арьсыг толигор болгож, гэрэлтүүлэхээс гадна хүчтэй антиоксидант үйлчилгээтэй.
Таван төрлийн замгаас бүрдсэн ургамлын орц найрлага нь эрч хүчийг сэргээж, чийгшлийг зохих түвшинд хадгалахад тусалдаг.
Хэрэглэх заавар: Өдөрт хоёр удаа биеийнхээ хүссэн хэсэгт массаж хийн түрхэнэ. Нэг сарын турш тогтмол хэрэглэхэд үр дүн нь харагдах болно.
Үнэрийн найрлага: Үхрийн нүд, бергамот, сарнай, хөндийн сараана, хөвд, хуш мод
Арьсны хэд хэдэн түвшинд хүрч үйлчлэх, харилцан бие биеийхээ үйлчилгээг дэмждэг баялаг найрлага.
Судалгаагаар батлагдсан үр дүн:* 4 долоо хоног хэрэглэсний дараа арьсны жигд бус байдлыг 36%-иар бууруулдаг нь батлагдсан**. Судалгаанд хамрагдагсдын 96% нь арьс чангарч, уян хатан болж, жигд харагдаж эхэлсэн гэж хариулжээ.
*25 хүний бүлэгт хийсэн бие даасан хэрэглээний судалгаанд үндэслэсэн.
** Дунд зэргийн целлюлиттэй оролцогчид хамрагдсан
ОНЦЛОХ НАЙРЛАГА
Ногоон кофены ханд ба энгийн нишингээс гаргаж авсан идэвхтэй найрлага нь өөхлөлтийг багасгаж, целлюлиттэй тэмцэхэд тусална.
Ургамлын иж бүрдэл - гуарана, гарциниа, ороонго өвс, долоогоно, хээрийн шивэл, намаг хайлаасны ханд нь чангаруулах үйлчилгээтэй, бичил эргэлтийг сайжруулж, өөх тосны хуримтлалыг гадагшлуулна.
Мандарины хальсны ханд - арьсыг толигор болгож, өнгийг сэргээнэ, хүчтэй антиоксидант үйлчилгээтэй.
5 замаг бүхий ургамлын цогц найрлага - арьсны хамгаалах давхаргыг сайжруулж, чийгшлийн түвшинг хадгалахад тусална.