бохирдлыг хурдан хугацаанд үр дүнтэй цэвэрлэнэ

өндөр концентраци бүхий идэвхтэй найрлагатай

зэврэлтээс хамгаалах үйлчилгээтэй

Бүтээгдэхүүний онцлог:

Гүн бохирдол цэвэрлэгч нь маш үр дүнтэй, хүчтэй цэвэрлэгч бүтээгдэхүүн учир арилгахад хэцүү бохирдлыг маш үр дүнтэй цэвэрлэж, цэвэрлэгээний ажлыг хөнгөвчилдөг. Зөвхөн гэрийн доторх эд хэрэгслийг цэвэрлэж болохоос гадна гадаах сүүдрэвч, тагт, граш, барилгын гадаах фасад, агуулах зэргийн арилгахад хэцүү бохирдол ихтэй хэсгүүдийг ч хялбархан цэвэрлэхэд тусална. Бүтээгдэхүүнийг гадаргуу цэвэрлэхдээ мөн угаалга хийхдээ ч ашиглах боломжтой.

Хэр хэмжээний гүн бохирдлыг цэвэрлэхээс шалтгаалан цэвэрлэгч шингэнийг дангаар нь эсвэл устай холин шингэлж хэрэглэх боломжтой. Арилгахад төвөгтэй лааны болон бусад төрлийн тосны үлдэгдэл, удсан тоос шорооны бохирдол зэргийг хурдан хугацаанд ор мөргүй арилгана.

Давуу тал: Хүйтэн усанд ч бохирлыг үр дүнтэй арилгана. Цэвэрлэх, тосыг задалж арилгах шинж чанарыг хослуулсан өндөр концентрацитай найрлагатай. Хатуу, хамгаалалтгүй, хүчил шүлтэнд тэсвэртэй бүх төрлийн гадаргууг цэвэрлэж болно.

Юуг цэвэрлэх вэ?

Явган хүний чулуун хучилттай зам, шавар эд хэрэгсэл, хулдаас, хавтанцар, дээвэр, тагт, террас, металл гадаргуу гэх мэт бүх төрлийн хамгаалалттай болон хамгаалалтгүй хатуу гадаргуу, чулуун болон плитан хучилттай тавцан, цонхны хүрээ зэргийг цэвэрлэхэд нэн тохиромжтой. Мөн бохирдол ихтэй даавуу, хувцас, болон сандал, буйдан, автомашины бүрээсийг угаахад ашиглаж болно.

Зэврэлтээс хамгаалах нэмэлт найрлагатай.

Үнэртний бүтэц:

Жүржийн модны цэцэг, анхилуун үнэрт цагаан цэцэгс, сарнай, тансаг үнэрт зандан модны үнэртэй.

 

 

 

Бусад найрлага:

Aqua, натрийн метасиликат, c12-15 paret-7, ppg-2 метил эфир, изопропилийн спирт, лаурет-7, тетрасодиум эдта, c9-11 paret-5, натрийн куменесульфонат, ацетиониполионат, сүрчиг, линалол, бензилсалицилат, гексил циннамал, лимонон, хөөсрөлтийн эсрэг силикон эмульс, метилхлоризотиазолинон, метилизотиазолинон, 2-бромо-2-нитропропадиол.

 

Орц найрлагыг татах

Шошго татах