Юунд ашиглаж болох вэ:
Ноосон болон синтетик материалтай хивс, шал, хана, угаалгын өрөөний гишгүүр, буйдан болон автомашины даавуун болон нийлэг материалтай бүх төрлийн бүрээс зэргийг угаахад тохиромжтой.
Хэр давтамжтай хэрэглэх вэ:
Хивсээ урт хугацаанд цэвэр, шинэлэг байлгахын тулд 5-6 долоо хоногт нэг удаа тогтмол угааж байхыг зөвлөж байна. Манай шампунь нь хивсний үсийг сэргээж, зөөлрүүлж, хүрэхэд таатай зөөлөн болгодог.
Бүтээгдэхүүний онцлог
Шинэчилсэн, илүү үр дүнтэй найрлага нь бохирдлыг үр дүнтэй шингээж, хуурай нунтаг болгодог идэвхтэй фермент, полимер болон антистатик бодисыг агуулдаг. Полимерууд нь хатаах явцад шороо болон шампунь найрлагыг хооронд нь холбодог тул тэдгээрийн үлдэгдлийг цаг алдалгүй арилгах боломжтой.
ИДЭВХИТ ХӨӨС НЬ ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ВЭ:
Илүү тогтвортой, идэвхтэй өтгөн хөөс нь хивсний утасны гүн рүү нэвтэрч, үр дүнтэй цэвэрлэдэг. Цэвэрлэхээс гадна, материалыг хамгаалалах давхарга үүсгэснээр, толбо эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, цаашид үүсэх толбо, бохирдлыг арилгахад хялбар болгодог.
Давуу тал
Цайруулах үйлчилгээ агуулаагүй, өнгөнд аюулгүй. Олон давтамжтай угаасны дараа ч хивсний өнгийг бүдэгрүүлэхгүйгээр шинэ хэвээр нь хадгалдаг. Тиймээс үнийг олон төрлийн хээ, дүрс бүхий бүх өнгийн хивсийг ч угаах боломжтой.
Үнэрийн найрлага:
шүүслэг цитрус, нил ягаан навч, дур булаам ваниль, царс хөвд.
ҮНЭРИЙН ПИРАМИД:
Толгой ноот:
мандарин, бергамот, нил ягаан навч
Зүрхэн ноот:
мэлрэг цэцэг, хуш
Суурь ноот:
царс хөвд, ваниль, ветивер
Юуг сайжруулсан бэ:
Бид өндөр үр дүнтэй үнэр саармагжуулагчийг (хөлс, шээс, хоолны үлдэгдэл, тамхины утаа, гэрийн тэжээвэр амьтны үнэр) найрлагадаа нэмсэн. Одоо та дуртай хивсэн дээрээ хэдэн цагийн турш хэвтээд зөөлөн, шинэлэг байдлыг мэдрэх боломжтой.
Хэрэглэх заавар:
Хивс буйдан угаагч шампунь нь гараар цэвэрлэхэд хэрэглэх зориулалттай тул танд тусгай цэвэрлэгээний төхөөрөмж шаардлагагүй. Эхлээд цэвэрлэх гэж буй гадаргуу дээрх тоосыг сайтар соруулна. Шампунийг 1:6 харьцаатай усаар шингэлнэ, өөрөөр хэлбэл 60 мл усанд 10 мл шингэнийг хийнэ. Уусмал руу порлон дүрээд хэд хэдэн удаа шахаж өтгөн хөөс үүсгэнэ. Хөөсийг тоос соруулсан гадаргуу дээр жигд тараана. /Хэт их норгохгүй байхыг анхаарна уу./ Хэрэв хэт их норсон бол хуурай даавуугаар арчин, шингээж авч болно. Хивсийг хаттал хүлээнэ. Хөөс хатаж, хуурай болсны дараа шампунь нь нунтаг болж хувирдаг тул үүнийг соруулж аваарай.
Анхаарах: Хивс буйдан угаагч шампунь нь найрлагадаа маш олон төрлийн идэвхтэй элемент агуулсан. Та хэрэв цэвэрлэгээний гадаргууг гэмтээж магадгүй хэмээн санаа зовж байгаа бол эхлээд жижиг хэсэг дээр туршаад үзээрэй.
Байгальд ээлтэй сонголт: Бүтээгдэхүүний савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.
Олон төрлийн ивэвхтэй найрлага
Протеаз - цус, өндөг, сүүн бүтээгдэхүүн, өвс, шавар зэрэг толбыг цэвэрлэхэд зайлшгүй шаардлагатай.
Маннаназа - зайрмаг, соусанд агуулагдах маннан агуулсан толбыг арилгана.
Амилаза - соус, төмс, нухаш, будаа зэрэг органик бохирдлыг арилгахад тусалдаг. Хоолны өрөөний хивсээ цэвэрлэхэд та түүний хүчийг үнэлэх болно.
Липаза - гоо сайхны бүтээгдэхүүн, хөлснөөс үүссэн бохирдол, толбыг арилгахад тусалдаг.
Пектиназа - чанамал, жүүс, жимс, дарсны толбыг арилгахад хамгийн үр дүнтэй.