Франц бүсгүйчүүдийн нүүр будалтын хэв маягаас санаа авч бүтээсэн энэхүү уруулын будаг нь өдрийн турш шинэлэг, гялалзсан дэгжин байдлыг хадгална.
Хэрэглэх заавар
Уруулын будагны нарийн үзүүрээр уруулын хүрээний дагуу хүрээлж будна. Гаралт сайтай тул олон давхарлах шаардлагагүй. Зөөлөн тосорхог бүтэцтэй учир түрхэхэд эвтэйхэн бөгөөд дарах шаардлагагүй.
Өтгөн бүтэц, өндөр пигмент агуулсан найрлагатай тул жигд, тод гаралттай. Олон давхарлах шаардлагагүй, будалт хийхэд хялбар. Удаан тогтоцтой.
Олон төрлийн ургамлаас гаргаж авсан тос, түүний дотор өргөст лийр, ургамлын гаралтай лав - Карнауба, Канделилла зэрэг найрлагаар баяжуулсан нь арьсны чийг алдагдахаас сэргийлж, уруулыг чийгшлээр ханган, зөөлрүүлнэ.
Онцлог: маш зөөлөн найрлагатай учир эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүст ч тохиромжтой.
Онцгой найрлага
Өргөст лийрний тос болон Карнауба, Канделилла лав - Арьсны чийг алдалтаас сэргийлснээр уруулын чийгшил, зөөлөн байдлыг нэмэгдүүлж, гадны хүчин зүйлийн сөрөг нөлөөллөөс хамгаална.