Өдөр тутмын будалтыг тань төгс гүйцээхэд мэдээж багахан хэмжээний гялбаа, зөөлөн гэрэлтсэн туяа зайлшгүй шаардлагатай. Нүүрэндээ жинхэнэ мэт бага зэргийн гэрэлтсэн туяа оруулахын тулд НАТУРАЛ НАЙРЛАГАТАЙ ГЭРЭЛТҮҮЛЭГЧИЙГ хэрэглээрэй. Хацрын ясны дээд хэсэг, хамрын үзүүрээс дээшээ хамрын уг хүртэл, доод зовхины эхлэл хэсэг болон хөмсөгний доогуур зэрэг тодруулахыг хүсэж буй хэсгүүддээ бага хэмжээгээр нимгэн түрхсэн даруй таны царай гэрэлтэж туяаран сэргэлэн цовоо болохыг та харна. Хөмсөгнийхөө доогуур байгалийн  шаргал туяагаар будахад нүд тань илүү том харагдах бол дээд уруулны шугамын яг дээгүүр тойруулж будахад уруулыг тань тэгш хэмээр тодруулж, том харагдуулдаг байна.

Танд маш их таалагдах онцлог нь: Нүүрээ зөв, сайхан будаж гайхалтай үр дүнд хүрэхийн тулд нүүрнийхээ зохих хэсгүүдийг тодруулж гэрэлтүүлэх хэрэгтэй. Манай гэрэлтүүлж тодруулах зориулалт бүхий гэрэлтүүлэгч нь маш сайн бүтэц, тогтоцтой бөгөөд түрхсэний дараа нимгэн зөөлөн туяа үүсгэж арьсыг тодруулан гэрэлтүүлнэ.

Хэрхэн хэрэглэх тухай: Та гэрэлтүүлэгчийг хэрхэн түрхсэнээс шалтгаалан үр дүн нь өөр өөр гарах аж. Зориулалтын багсаар хөнгөн тарааж түрхвэл царай тань төрөлхийн мэт гэрэлтэж эрүүл, амарч сэргэсэн мэт харагдах болно. Харин зузаавтар хэрэглэвэл таны царай нилээн цайвар контур буюу гэрэл сүүдэртэй харагдана.

Бусдыг бус зөвхөн энэ тодруулагчийг л хэрэглэх шалтгаан: Таны арьсны төрөлхийн өнгөтэй төгс сайхан зохицож гайхалтай цайвар өнгөөр таны нүүрийг гэрэлтүүлнэ. Түүний харшлын эсрэг орц найрлага нь мэдрэг арьсанд ч төгс тохирох аж.

Зайлшгүй мэдэх шаардлагатай бусад онцлог: Нимгэн зөөлөн тогтоцтой гэрэлтүүлэгчийг хэд хэдэн зорилгоор хэрэглэж болно. Нүүрний арьсыг тань гэрэлтүүлэн тодруулж, зөв хэлбэртэй харагдуулахаас гадна ядарч, өнгөө алдсан арьсыг сэргээж толигор зөөлөн болгох бөгөөд үүний үр дүнд таны будаг удаан хугацааны туршид тогтон царайг тань гэрэлтүүлсээр байх болно. Бид танд биедээ авч явж, хаана ч гэсэн хүссэн даруйдаа будгаа сэргээх боломжийг олгохын тулд уг бүтээгдэхүүнээ тольтой, дэгжин хавтганд хийсэн болно.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших