Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.

 

  • Целлюлит гэж юу вэ?

Хүний биеийн арьсан доорх өөхлөг давхарга жигд бус, товгор болж хувирснаас арьсны гадаргуу бэржгэр харагддаг болох өөрчлөлтийг целлюлит гэж нэрлэдэг. Ихэнхдээ гуя, өгзөг, гар болон гэдэсний доод хэсгээр тархалттай байдаг.

Целлюлитийн хэд хэдэн үе шатууд байдаг. Эхний шатанд энэ жигд бус байдал нь зөвхөн арьсыг шахах үед л харагдана, жишээлбэл: гуя эсвэл өгзөг хэсэгт. Харин дараагийн шатанд целлюлит илүү тод харагддаг. Гурав дахь үе шатанд - энгийн нүдээр харахад илт мэдэгдэх бөгөөд тухайн хэсгээр нь өвдөлттэй байдаг. Целлюлитийн сүүлчийн үе шат нь том, өвдөлттэй, илт мэдэгдэхүйц бөөгнөрөл юм - энэ тохиолдолд эмчид хандах шаардлагатай.

  • Яагаад үүсдэг вэ?

Олон шалтгаан бий. Энэ нь цусны эргэлтийн эмгэг, дааврын эмгэг, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхгүй байх, суурин амьдралын хэв маяг, тамхи татах, буруу хооллолт, жингийн хэлбэлзэл, стресс эсвэл хэт их согтууруулах ундаа хэрэглэх зэрэг байж болно. Мөн хэт бариу хувцас, өндөр өсгийт өмсөх нь целлюлит үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

  • Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Целлюлитээс бүрэн ангижрахын тулд гаднаас болон дотроос нь ажиллах нь зүйтэй. Эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм барих (эслэг, витамин, сайн өөх тосоор баялаг бүтээгдэхүүнийг хоолны цэсэндээ оруулах, давс, чихэр, боловсруулсан хүнсний хэмжээг хязгаарлахыг хичээ), зохистой хэмжээгээр ус уух (биеэс хорт бодисыг гадагшлуулдаг), спортоор хичээллэх хэрэгтэй. Харин массаж эсвэл өөхний эдийг задалж, цусны эргэлтийг идэвхжүүлж, зөөлрүүлэх үйлчилгээтэй тусгай гоо сайхны бүтээгдэхүүн нь целлюлиттэй гаднаас нь тэмцэхэд тусална.

  • Туршаад үзээрэй:

Prouve брэндийн өдөр тутмын галбиржуулагч биеийн тос нь арьсны өнгө үзэмж, уян хатан байдлыг сайжруулж, жигд бус байдлыг арилгадаг. Ногоон кофены ханд болон зэгснээс гаргаж авсан идэвхтэй орц найрлагатай учир биеийн өөхийг багасгаж, целлюлитийг үр дүнтэй бууруулна. Ургамлын иж бүрдэл нь арьсыг чангалж, бичил эргэлтийг сайжруулж, өөх тосны хуримтлалыг гадагшлуулдаг. Мандарины хальсны ханд нь арьсыг толигор болгоно. Судалгаанд хамрагдагсдын 96 хүртэлх хувьд нь галбиржуулагч тос хэрэглэснээс дөрвөн долоо хоногийн дараа арьс чангарч, уян хатан болж, өө сэв багассан үр дүн гарсан. Өдөр тутмын галбиржуулагч биеийн тос нь арьсны толигор байдлыг дунджаар 36% сайжруулдаг.

Санамж- Тосыг ойрхон давтамжтай хэрэглэх тусам илүү үр дүнтэй. Целлюлиттэй эхэн үед нь тэмцэх нь илүү хурдан бөгөөд үр дүнтэй байх болно.