Сүрчиг

Анхны харц тулгаралт, инээмсэглэл, хурууны зөөлөн хүрэлт. Та эсэргүүцэж чадахааргүй мансууруулагч үнэр. Бүх зүйлийг хөнгөн мэт мэдрэмж төрүүлнэ.

Яг л хөөсөн чихэр мэт. Та ямар үнэр эрчүүдийн бодол санааг эзэмддэгийг мэдэх үү? Хайрын дүрэм ёсоор эрчүүдийн зүрхэнд ходоодоор нь дамжин хүрдэг гэсэн үг байдаг. Арааны шүлс гоожуулам идчихмээр үнэртнүүд нь үнэрлэх эрхтний сэрлийг нэмэгдүүлдэг шилдэг арга хэмээдэг. Хэрэв та түүнийхээ анхаарлыг татахыг хүсвэл амттаны үнэрийг сонгоорой. Амтат зөөлөн чихэр, карамел, шоколад, ванилла, шанцай болон анхилуун кофе.