Авокадо жимсний ач тус

Үзэсгэлэнт Мексикийн үндэстний зоогийг авокадогүйгээр төсөөлөхийн аргагүй ба тус жимс нь арьс болон үс арчилгаанд гайхалтай үр дүн үзүүлдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Авокадо жимс нь найрлагадаа эрүүл мэнд болон гоо сайханд нэн тустай олон төрлийн эрдэс бодис, амин дэм агуулсан байдаг

Мексикийн Ацтек, Инк, Майячууд авокадо жимсийг өргөн хэрэглэдэг ба арьс, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад онцгой жорд тооцогддог. Тэр дундаа Ацтекуудын үндэстний зоогийн гол найрлага нь авокадо жимс юм. XV-XVI зууны үед Испани улсын далайчид Мексик улсаас гаралтай авокадо жимсийг Зүүн Америк болон Европын орнуудад таниулсан юм. 

 

Авокадо жимсний супер хүч:

Авокадо жимсний найрлагад A, B, C, E, K, PP витаминууд, фолийн хүчил, эслэг, ханаагүй тосны хүчил болон фтор, цайр, төмөр, магни зэрэг эрдэс бодисууд агуулагдсан байдаг төдийгүй гадил жимсний найрлагаас ч илүү калиар баялаг. Найрлаган дахь амин дэм, энзимүүд нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, ханаагүй тосны хүчил нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, бодисын солилцоог сайжруулаад зогсохгүй тархи болон булчингийн үйл ажиллагаанд гайхалтай тус дэм үзүүлдэг. 

Арьсны эрүүл, залуухан төрхийг урт хугацаанд хадгалах гайхалтай жор бол авокадо жимс юм. Арьсыг гүн чийгшүүлж, толигор зөөлөн болгохын зэрэгцээ үрэвслийн эсрэг идэвхтэй үр дүн үзүүлдэг. Авокадог үс арчилгаандаа тогтмол хэрэглэснээр эрүүл, чийглэг, бат бөх гялалзсан үстэй болох боломжтой. 

 

Та туршаад үзээрэй:

Prouvé брэндийн Байгалийн авокадо тос нь Зүүн Африкийн бүс нутагт элбэг ургадаг, органик авокадо жимснээс гаралтай бөгөөд арьсыг толигор зөөлөн болгохын зэрэгцээ үсийг эрүүл, бат бөх, гялалзсан болгодог. Та Prouvé брэндийн Байгалийн авокадо тосыг бусад Нөхөн сэргээх амин тос тостой цуг хослуулан хэрэглээд эрч хүчийг мэдрээрэй.