Арьс арчилгаанд шөнийн цагийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
Шөнийн цагаар арьс шинэчлэгдэж, нөхөн сэргэх хамгийн боломжтой үе юм. Тийм ч учраас маскыг зөвхөн шөнийн цагаар хэрэглэх зориулалттай. Энэ маск нь таныг амарч байх үед ажиллана! Унтах зуураа арьсаа арчлах маск сонгосноор шөнийн цагаар арьс арчилгаагаа илүү үр дүнтэй ашиглаж, үзэсгэлэнтэй, гэрэлтсэн, толигор арьстай сэрээрэй.
Хэрэглэх заавар:
Маскийг орой унтахын өмнө нүүр, хүзүүний цэвэрлэсэн арьсанд түрхэж, шөнийн турш шингээнэ. Долоо хоногт нэг удаа хэрэглээрэй.
Ямар арьсанд зориулсан бэ?:
Нөхөн сэргээх шөнийн маск нь хөгшрөлтийн анхны шинж тэмдэг илэрсэн ядарсан, өнгөө алдсан арьсыг арчлах зорилгоор бүтээгдсэн. Гол зориулалт нь таныг унтаж байх үед идэвхтэй найрлагууд нь үр дүнгээ үзүүлэх боломжийг олгодог. Эхний хэрэглээний дараанаас үр дүн нь шууд мэдрэгдэнэ - үрчлээ багасч, арьс илүү амарч, чийгшсэн, чангарсан мэдрэмжтэй сэрнэ.
Бүтээгдэхүүний нууц:
Найрлага дахь өвөрмөц хослолын ачаар унтаж байх үед арьсыг үр дүнтэй нөхөн төлжүүлж, нөхөн төлжих явцыг хурдасгадаг. Фитоколлаген нь коллагены нийлэгжилтийг сайжруулж, арьсыг чангалж, арьсны залуу байдлыг сэргээдэг. Авокадо болон амтат бүйлсний тос нь арьсыг чийгшүүлж, зөөлөн толигор болгоно. Хүн орхоодойн ханд нь арьсыг сэргээж, нөхөн төлжүүлдэг бол аллантоин нь тайвшруулна.
ХЭРЭГЛЭГЧДИЙН СУДАЛГААГААР:
Судалгаанд хамрагдагсад маск нь арьсыг өнгийг сэргээж, гэрэлтсэн, толигор болгон, чангаруулдаг болохыг 100%* баталжээ. Үр дүн нь хэрэглэгчдийн хүлээлтийг давсан бөгөөд үүнийг найз нөхөддөө санал болгоно гэжээ.
* 25 хүний бүлэгт хийсэн бие даасан хэрэглээний туршилтанд үндэслэсэн.
ОНЦЛОХ НАЙРЛАГА
Фитоколлаген - Энэ нь хуайс модноос гаргаж авсан бөгөөд коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, арьсыг чийгшүүлж, бэхжүүлж, чангалж, залуу төрхийг сэргээх үйлдэлтэй.
Авокадо ба амтат бүйлсний тос - Энэ нь арьсыг төгс чийгшүүлж, толигор, чанга болгодог.
Глицерин - чийгшүүлж, бусад найрлагын үйлчилгээг дэмжигч үүрэг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл арьсны гүнд бусад найрлагыг зөөвөрлөхөд тусалдаг.
Аллантоин - тайвшруулах үйлчилгээтэй.
Хүн орхоодойн ханд - Сэргээж, нөхөн төлжүүлнэ.