Та өнөөдөр ямар мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэж байна? Prouvé Precious үнэртний цуврал нь Францын шилдэг сүрчиг урлаачдын бүтээсэн өвөрмөц, тансаг орц найрлага бүхий сүрчгийн цуглуулга юм. Төрөл бүр нь өөр өөр мэдрэмжүүдийг илэрхийлэх энэхүү цуврал нь бидний амьдралд өнгө нэмэх гайхалтай бүтээл болж чадсан. Эдгээр өвөрмөц үнэртнүүдээр өөрийгөө хүрээлүүлж, өөрийнхөө болон бусдын сэтгэлийг баясгаарай.
Бүтээгдэхүүний онцлог: Та эрх чөлөөг бүх мэдрэхүйгээрээ мэдрэх болно. Өдөр тутмын амьдралаа мартаж, хязгааргүй баяр баясгалан, сэтгэлийн амар амгаланг мэдрээрэй. Энэхүү үнэртэнд сэргээгч цитрус болон ногоон инжир навчны үнэртэй гайхалтай хослох бөгөөд чихэрлэг мэлрэг цэцэг, анхилуун үнэрт сэйж, наргил модны нотууд агуулагдана. Заар, хуш, дулаан хувын зөөлөн үнэрээр төгсөнө.
Үнэртэхүй: дундаж. Дундаж үнэртэхүйтэй сүрчгүүд арьсанд илүү удаан тогтдог. Зөөлөн, даруухан төрлийн үнэртнүүд тул дулаахан өдрүүдэд, ажил, бизнес уулзалтад явахдаа, аль эсвэл хаалттай өрөөнд олон хүнтэй байх үедээ хэрэглэхэд тохиромжтой.
Бүтээгдэхүүний мэдээлэл олдсонгүй.