Гэрийнхээ пилтаны завсрыг сайтар угааснаар таны гэр гялалзсан сайхан болдог гэдгийг мэдэх үү? Хэрэв та ойрын хугацаанд засвар хийхээр төлөвлөөгүй бол одооноос цэвэрлэж эхэлсэн нь дээр байх. Пилта, пилтаны завсар угаагч гель нь пилтаны завсар болгоныг угааж тосгүйжүүлж, гайхалтай өнгөлөг болгодог. Пилтаны гадаргуунд маш зөөлөн хүрч үйлчилдэг учир пилтаны гадаргууг гэмтээхгүй. Та Prouvé-ийн пилта, пилтаны завсар угаагч гелийг хэрэглэн цэвэрлэгээ хийсний дараа таны гэрийн пилта цоо шинэ мэт харагдах болно.

Юунд ашиглаж болох вэ? Гадна болон доторх өнгөт, чулуун, цагаан, эрээлжилсэн гэх мэт бүх төрлийн пилта, шал болон хана угаахад хэрэглэж болно. Түүний өтгөрүүлсэн гелэн бүтэц нь ханан дээр хүртэл урсахгүй.

Санал болгон дагалдах хэрэгсэл: Хэрэглэхэд хялбар тагтай. 

Энэ гайхалтай үнэр юу вэ? Ноолуур, зандан мод, сарнай, кокос болон тослог ванилла

Үнэртний архитектур:

Толгой үнэр: Ноолуур

Зүрхэн үнэр: Сарнай, цахилдаг, цахирмаа цэцэгс

Үндэс үнэр: Кокос, ангаахай самар, тослог ванилла, шея үрийн тос

Хэрхэн хэрэглэх вэ? Бохирдсон пилтан дээр гелийг жигд тарааж, хэдэн минут хүлээсний дараа порлон эсвэл сойзоор арчиж авна уу. Улмаар усаар зайлж цэвэрхэн чийгтэй даавуугаар арчаарай. Хэрэв эхний цэвэрлэгээний дараа зарим хэсгүүдэд хир буртаг үлдсэн бол давтан угааж болно.

Та дэндүү болгоомжилно гэж бодсоны хэрэггүй: Пилта пилтаны завсар угаагч гель нь найрлагадаа маш олон төрлийн идэвхтэй элемент агуулсан. Хэрэв та пилтаны гадаргууг гэмтээж магадгүй хэмээн санаа зовж байгаа бол эхлээд жижиг хэсэг дээр туршаад үзээрэй.

Пилта, пилтаны завсар угаагч гелийн найрлагад дараах элемент агуулагдаагүй: Хлор болон цайруулагч

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, үнэртэн, benzisothiazolinone, methylisothiazolinone, натри, лорет, сульфат зэрэг элементүүдийг агуулсан. 

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Пилта, пилтаны завсар угаагч гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших