Таны гоожуураас дахиад л ус дуслаад эхэлсэн үү? Угаалтуур болон ванн тань өмнөх шигээ гялалзахгүй байна уу? Хэрэв та матт гадаргуу болон зэвэрсэн толбоноос залхсан бол бидний батлагдсан аргыг хэрэглээд үзээрэй. Prouvé-ийн зэв чулуужилт арилгагч гель нь зэвэрсэн толботой гадаргууд идэвхтэй хүрч үйлчилж гадаргууг шинэ мэт гялалзуулж, дахин зэврэхээс хамгаалдаг. Хормын дотор  зэврэлтийг арилгана. Таны угаалгын өрөөний хэрэгслүүд цэвэрхэн, гялалзсан болон хувирах болно.

Юунд хэрэглэж болох вэ: угаалтуур, цорго, гоожуур, ванн, 00-ийн суултуур болон 00-ийн хана гэх мэт гадаргууг цэвэрлэх боломжтой.

Анхааралдаа авсан бусад зүйлс: аюулгүй хамгаалалтын систем

Энэ гайхалтай үнэр юу вэ: амтат жимсний үнэрийг шинэхэн нил цэцгийн үндэс болон гибискус сарнайгаар амталсан.

Үнэртний архитектур:

Толгой үнэр: усан үзэм,  амтат гуа

Зүрхэн үнэр: сарнайн булцуу, гибискус сарнай, цикламен

Үндэс үнэр: нил цэцгийн үндэс, хув, заар

Хэрхэн хэрэглэх вэ: зэвэрсэн хэсэг дээр зэв чулуужилт арилгагч гелийг түрхээд хэдэн минут хүлээнэ үү. Гель түрхсэн хэсгийг сойз эсвэл порлоноор арчиж, цэвэрлэж болно. Үүний дараа усаар зайлаад хуурай алчуураар арчаарай. Хэрэв зарим хэсэгт зэв болон толбо үлдсэн бол дахин нэг давтаж угааж болно.

Та дэндүү болгоомжилно гэж бодсоны хэрэггүй: зэв, чулуужилт арилгагч гель нь найрлагадаа олон төрлийн идэвхтэй бодис агуулсан учраас энэхүү гель нь маш өндөр үр дүнтэй юм. Хэрэв та гадаргууг гэмтээж болзошгүй хэмээн сэргийлж байгаа бол эхлээд жижиг хэсэгт түрхэж туршаад үзээрэй. 

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5-15% ионгүй өнгөц идэвхтэй бодис, үнэртэн, benzisothiazolinone, methylisothiazolinone сюлфант болон сүүний хүчил зэрэг элементүүдийг агуулсан юм.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ: зэв чулуужилт арилгагч гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Сүрчиг

Анхны харц тулгаралт, инээмсэглэл, хурууны зөөлөн хүрэлт. Та эсэргүүцэж чадахааргүй мансууруулагч үнэр. Бүх зүйлийг хөнгөн мэт мэдрэмж төрүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Grasse юугаараа алдартай вэ?

Францын Грасс бол ид шидийн мэт гайхамшигтай газар. Шингэж буй нарны сүүлчийн тусгал чулуун байшин болон нарийн гудамжийг шүргэх мөчид бүлээн салхины зөөлөн сэвшээ ойр тойрны сарнай цэцэгсийн анхилуун үнэрийг авчирна.
Дэлгэрэнгүй унших

Өнгө үнэртэй байдаг уу?

Ногоон: яруухан гэрэлтсэн өвслөг ургамал, шинэхэн ногоон нахиа, Цэнхэр: Усны урсгал Улаан: Халуун ногоо мэт мэдрэмж төрүүлэм Үнэртний тухай ярихад өнгөний тухай мэдрэмж төрдөг үү?
Дэлгэрэнгүй унших