Танд таалагдаж шалтгаан:  Биеийн арьсыг иж бүрэн арчилна. Гадаад үзэмжийг мэдэгдэхүйц сайжруулж, арьсыг жигд, толигор болгоно. Мөн арьсыг чанга, уян хатан болгож, целлютийг бага харагдуулах болно.
Бүтээгдэхүүний нууц: Арьсны бүх түвшинд хүрч үйлчлэх иж бүрэн, чангаруулагч орц найрлагаар баялаг. Ногоон кофены ханд болон энгийн зэгсээс гаргаж авсан идэвхт орц найрлага нь өөхийг багасгаж, целлюлиттэй үр дүнтэй тэмцнэ.
Тусгайлан сонгосон ургамлын орц найрлага нь арьсыг чангалж, бичил эргэлтийг сайжруулж, өөх тосны хуримтлалыг гадагшлуулдаг. Мандарины хальсны ханд нь арьсыг толигор болгож, гэрэлтүүлэхээс гадна хүчтэй антиоксидант үйлчилгээтэй.
Таван төрлийн замгаас бүрдсэн ургамлын орц найрлага нь эрч хүчийг сэргээж, чийгшлийг зохих түвшинд хадгалахад тусалдаг.
Хэрхэн хэрэглэх вэ?: Өдөрт хоёр удаа биеийнхээ хүссэн хэсэгт массаж хийх түрхэнэ. Нэг сарын турш тогтмол хэрэглэхэд үр дүн нь харагдах болно. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд чийгшүүлэгч биеийн гуужуулагчтай хослуулан хэрэглээрэй.
Гайхалтай тансаг үнэр нь юуных вэ? Үхрийн нүд, бергамот, сарнай, хөндийн сараана, хөвд, хуш мод

Өдөр тутмын галбиржуулагч биеийн тос

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Сүрчиг

Анхны харц тулгаралт, инээмсэглэл, хурууны зөөлөн хүрэлт. Та эсэргүүцэж чадахааргүй мансууруулагч үнэр. Бүх зүйлийг хөнгөн мэт мэдрэмж төрүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Grasse юугаараа алдартай вэ?

Францын Грасс бол ид шидийн мэт гайхамшигтай газар. Шингэж буй нарны сүүлчийн тусгал чулуун байшин болон нарийн гудамжийг шүргэх мөчид бүлээн салхины зөөлөн сэвшээ ойр тойрны сарнай цэцэгсийн анхилуун үнэрийг авчирна.
Дэлгэрэнгүй унших

Өнгө үнэртэй байдаг уу?

Ногоон: яруухан гэрэлтсэн өвслөг ургамал, шинэхэн ногоон нахиа, Цэнхэр: Усны урсгал Улаан: Халуун ногоо мэт мэдрэмж төрүүлэм Үнэртний тухай ярихад өнгөний тухай мэдрэмж төрдөг үү?
Дэлгэрэнгүй унших