Таны цонх тань шил байхгүй мэт тийм цэвэрхэн байж үзсэн үү? Хэрэв та үүнийг боломжгүй хэмээн бодож байвал бидний олон үйлдэлт шил  толь цэвэрлэгч гелийг хэрэглээд үзээрэй. Энэхүү бүтээгдэхүүн нь цонхыг төгс цэвэрлээд зогсохгүй мөн шил, толь, цонхыг цантах болон хир, буртаг цугларахаас сэргийлдэг юм. Мөн найрлагадаа спиртийн агууламжтай тул шил, толь, цонхонд толбо үлдээлгүй хурдан хугацаанд ууршиж хатдаг. Шороо тоос, тос, хөө тортог болон гарын мөр зэрэг толбыг маш амархан арилгадаг. 

Таны дурлах шалтгаан: Бид хэрэглэгчийн үйл ажиллагааг хялбарчлах зорилгоор олон үйлдэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Иймээс ч шил толь цэвэрлэгч гель нь шил толь, цонхыг цэвэрхэн болгоод зогсохгүй шил, толь, цонхыг цантахаас сэргийлдэг юм. Бид энэхүү хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг таны тав тух, аюулгүй байдал болон мөнгийг тань хэмнэхийн тулд үйлдвэрлэсэн юм.  

Бидний нууц юу вэ? Шил толь цэвэрлэгч гель нь шилэн дээр дахин тоос тортог тогтохоос сэргийлсэн хамгаалалт үүсгэдэг тул та шуурга болохоос 1 цагийн өмнө хүртэл цонхоо угааж болохоор боллоо.

Юунд ашиглаж болох вэ? Цонх болон цонхны хүрээ, машины шил, шүршүүрийн шилэн хана, толь, болор болон шилэн гэрлийн бүрхүүл г.м. Мөн пластик болон хуванцар гадаргууг цэвэрлэхэд тохиромжтой. Объектын дотор болон гадна талбайн цэвэрлэгээний аль алинд ашиглах боломжтой.

Анхааралдаа авсан бусад зүйлс: Аммиакны дусал ч агууламж агуулаагүй. 

Энэ гайхалтай үнэр юу вэ? Шүүслэг цитрус жимс, шинэхэн гааны навч болон цэвэр далайн ааг

Үнэртний архитектур:

Толгой үнэр: Жүрж, алдегид, анар

Зүрхэн үнэр: Гааны навч, далайн үнэр, цай

Үндэс үнэр: Заар

Санал болгон дагалдах хэрэгсэл: 2 үйлдэлт шүршигч 

Хэрхэн хэрэглэх вэ? Шил толь цэвэрлэгч гелээс цэвэрлэх хэсэгтээ багахан хэмжээгээр шүршиж хуурай алчуураар арчина. (+/- 15 см-ийн зайнаас)

Чухал зөвлөгөө: Шил толь цэвэрлэгч гелийг маш бага хэмжээгээр шүршин шил, толь болон цэвэрлэгээний гадаргууг цэвэрлэх боломжтой юм. Та өтгөрүүлсэн гелэн бүтэцтэй шил толь цэвэрлэгч гель хэрэглэснээр цаг хугацаа болон мөнгөө ч хэмнэнэ. Нарны шууд тусгалд цонхоо цэвэрлэхээс зайлсхийнэ үү. Шил толь цэвэрлэгч гель нь хурдан хатдаг үйлчилгээтэй учир та цонхоо бүрэн цэвэрлэж чадахгүй байж болзошгүй.

Болгоомжтой байхыг мартаж болохгүй: Шил ямар ч толбогүй цэвэрхэн байгаа үед та шил байгаа эсэхийг ч мартах тохиолдол гардаг. Иймээс бусдыг шил мөргөхөөс сэргийлж анхааруулах хуудас наавал зохимжтой. Ялангуяа та бага насны хүүхэдтэй бол. Хэрэв та шил толь цэвэрлэгч гелийг будагтай шил болон толин дээр хэрэглэх гэж байгаа бол эхлээд туршиж үзсэний эцэст хэрэглээрэй.

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, 5% EDTA болон түүний давснууд, үнэртэн, benzisothiazolinone, methylisothiazolinone зэрэг элементүүд агуулагдсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Шил толь цэвэрлэгч гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах