Та даавуу хэрхэн хөнгөн, зөөлөн болдгийг өөрийн биеэр мэдрэх гэж байна. Таны арьсыг илэх мэт даавууны хөвөн зөөлөн байдал. Ямарч тог цохихгүй, хөвсгөр байдлын шинэ түвшинг хүлээн авна уу. Та Prouvé-ийн Франц улсын үнэртэн үйлдвэрлэгч мастеруудтай хамтран гаргасан удаан хугацааны турш үнэрээ алддаггүй гайхамшигтай байгалийн тосны үнэрт дурлах болно. Хэн хувцас хатаасан бэ гэдэг хэрүүлээс та хол байх боломжтой боллоо.

Давхар аюулгүй байдлын баталгаа: үнэртэн шингээсэн даавуу зөөллөгч гель нь хэд хэдэн дэлгэрэнгүй шинжилгээнд хамрагдсан ба үүний үр дүнд арьсанд ямар ч гаж нөлөөгүй нь батлагдсан.

Бидний нууц: Үнэртэн шингээсэн даавуу зөөллөгч гелийн найрлага нь байгалийн тосоор баяжуулагдсан. 

Юунд ашиглаж болох вэ? Цагаан болон өнгө өнгийн эрэгтэй, эмэгтэй хувцас болон бүх төрлийн даавууг зөөллөхөд тохиромжой.

Энэ гайхалтай үнэр юу вэ? Энэхүү дур булаам, сэтгэл татам гайхамшигтай үнэртэн нь Францын уламжлалт үнэртний дээжис эргэн ирж буйг илтгэнэ. Зандан мод болон заарын дулаан аагаар амталсан цэцэгсийн баглаа мэт тансаг үнэр. Сицилийн мандарины үл мэдэгдэх аяз нь шинэхэн тунгалаг өнгө оруулж өгчээ. Цэвэр гоо үзэсгэлэн...

Үнэртний архитектур:

Толгой үнэр: Малгайт мэлрэг цэцэг, мандарин, иланг-иланг

Зүрхэн үнэр: Сарнайн булцуу, мэлрэг цэцэг, жүржийн модны цэцэг

Үндэс үнэр: Зандан мод, хуурай үүрмэг мэт ааг, заарын мод

Хэрхэн хэрэглэх вэ? Хувцсаа угаалгын машинаар эсвэл гараар угааж сүүлийн удаа зайлах үедээ анхилам үнэрт ангижруулагчаасаа зохих хэмжээгээр хийгээд л боллоо.

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис,5% EDTA болон түүний давснууд, үнэртэн (Benzyl salicylate, hexyl cinnamal, butylphenyl methylpropional), benzisothiazolinone, methylisothiazolinone зэрэг элементүүдийг агуулсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Үнэртэн шингээсэн даавуу зөөллөгч гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах