58 800,00 MNT
Арьсыг тань ижилгүй сэргэлэн цовоо харагдуулна.
Будаагүй мэт /nude – нюүд/ будсан нүүрийг төгс сайхан харагдуулах хамгийн сүүлийн будалт бол хацраа бага зэрэг өнгөлөх бөгөөд энэ нь таны залуу идэр насны гоо үзэсгэлэнг дахин цогцлоох болно. Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр бид идэр залуу цагийнхаа төрмөл гоо сайхныг бага багаар алдаж байдаг учраас хацраа цаг үргэлж өнгөлж байх шаардлагатай. Ялангуяа та зав чөлөөгүй ажлын өдрийн эцэст ямар нэгэн үдэшлэг, цэнгүүнд явахыг завдаж буй бол хацраа НАТУРАЛ НАЙРЛАГАТАЙ ХАЦАР ӨНГӨЛӨГЧ-ээр өнгөлвөл таныг цог зoлбоо дүүрэн идэр залуу харагдуулах болно! Мэдрэг, харшил өгөх эрсдэлтэй арьстай хүн бүрд мөн төгс сайхан тохирох уг бүтээгдэхүүн нь таны нүүрний зөв хэлбэрийг тодотгож, арьсыг тань туяа татаж гэрэлтсэн сайхан харагдуулна. Уг бүтээгдэхүүний гаралт нь гүн тод учраас сэтгэлд тань нийцсэн будалт хийхийн тулд та өнгөлөгчөө зөөлөн дарж, бага хэмжээгээр хэрэглээрэй.
Танд маш их таалагдах онцлог нь: Арьсны тань гоо үзэсгэлэн болох төрөлхийн өнгийг тодотгож, гялбаа оруулан гэрэлтүүлж сэргэлэн цовоо харагдуулна.
Хэрхэн хэрэглэх тухай: Илүү төрөлхийн, огт будаагүй мэт харагдахын тулд хацарныхаа өнгөд нийцүүлэн өнгөлөгчөө сонгох хэрэгтэй. Өнгөлөгчөө багсандаа багахан хэмжээгээр авч, хацарныхаа ясны дагуу гадагш зөөлөн тарааж хэрэглэнэ. Ингэснээр таны нүүрний зөв хэлбэр тодрох бөгөөд харин хацрын тань яс илүү тод, өнгөлөг харагдах ёстой гэдгийг мартуузай.
Танд гайхалтай санагдах онцлог нь: Өдрийн турш арилахгүй тогтох, тослогийн улмаас шаазан шиг гялтайхгүй, будаагүй мэт харагдуулах өөгүй толигор арьс
Зайлшгүй мэдэх шаардлагатай бусад онцлог: Бид хүсэж буй үр дүнг тань танд өгөхийн тулд хоёр төрлийн гялтганахгүй-хилэн сүүдрийг сонголоо. CORAL (1 ) /КОРАЛ – СУВДАН ӨНГӨТЭЙ / сүүдрийн БАЙГАЛИЙН САРНАЙН өнгө нь арьсыг тань ижилгүй сэргэлэн цовоо, харин ХИЛЭН САРНАЙ нь төрөлхийн залуу, сэргэг харагдуулна.