222 600,00 MNT
Хэмжээ: 100 мл
Францын үнэрт охь: 20%
лийр
хар үхрийн нүд
сарнай
Францын үнэртний мастеруудын авьяас, ур чадварын илэрхийлэл болсон Хосгүй тансаг цувралын сүрчгүүд нь өвөрмөц, онцгой найрлагатай хосгүй бүтээл юм. Эдгээр сүрчгүүд нь хээнцэр, тансаг үнэртэнд дурлагсдад зориулагдсан. Тийм ч учраас хамгийн өндөр чанартай орц найрлагуудыг төгс хослуулсан байдгаараа онцлогтой. Анхилуун үнэрээрээ онцгойрч, ер бусын мэдрэмжийг өдөөн, өөрийгөө бусдад илэрхийлэхэд тусална.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ: Энэхүү сүрчиг таныг нарлаг зуны мэдрэмжээр аялуулна. Боловсорч гүйцсэн сарнайн сонгодог үнэрийг ягаан чинжүүний аагим тансаг үнэртэй хослуулж, амтлаг жимсний чихэрлэг үнэрийг нэмсэн нь хажуугаар зөрсөн нэгнийг эргэж харахгүй байхын аргагүй болгожээ. Ваниль болон хуш модны найрлага нь үнэрийг зөөллөж, нууцлаг мэдрэмжийг төрүүлнэ. Цэцэгсийн анхилам үнэрт умбаарай!
ТӨРӨЛ: Цэцэгс, жимслэг
ҮНЭРТЭХҮЙ: дундаж.
Дундаж үнэртэхүйтэй сүрчгүүд арьсанд илүү удаан тогтдог. Зөөлөн, даруухан төрлийн үнэртнүүд тул дулаахан өдрүүдэд, ажил, бизнес уулзалтад явахдаа, аль эсвэл хаалттай өрөөнд олон хүнтэй байх үедээ хэрэглэхэд тохиромжтой.
Мэдрэхүй: жимсний, чихэрлэг, халуун ногооны бага зэрэг ааг
ОНЦЛОХ НОТУУД
Сарнай - Энэхүү ер бусын үзэсгэлэнтэй цэцэг нь үнэртний хамгийн үнэтэй орцуудын нэг юм. Зарим сүрчгийн мастерууд сарнайн орц ороогүй үнэрийг үнсэлтгүй дурлалтай адил гэж зүйрлэдэг.
Ваниль - Ванилийн анхилуун үнэр нь сэтгэл сэргээж, тайвшруулахад тусалдаг. Бальзамын, чихэрлэг, бага зэрэг халуун ногоотой. Ихэвчлэн Мадагаскар, Мексик, Индонезид ургадаг. Ванилийн тосыг гаргаж авах үйл явц нь маш нарийн төвөгтэй учир хамгийн үнэтэй амтлагчуудын нэгд тооцогддог.
Ягаан чинжүү - Үнэртний найрлагад ордог хурц, ааглаг хар чинжүүгээс ялгаатай нь ягаан чинжүү нь илүү зөөлөн, анхилуун үнэртэй, бага зэрэг чихэрлэг байдаг. Энэ нь эрч хүчтэй, дулаахан, сэтгэл хөдөлгөм үнэр юм.