222 600,00 MNT
Хэмжээ: 100 мл
Франц үнэрт охь: 20%
ягаан чинжүү
сэйж
кардамон
Францын үнэртэн урлаачдын авьяас, ур чадварын илэрхийлэл болсон Хосгүй тансаг цувралын сүрчгүүд нь өвөрмөц, онцгой найрлагатай хосгүй бүтээл юм. Эдгээр сүрчгүүд нь хээнцэр, тансаг үнэртэнд дурлагсдад зориулагдсан. Тийм ч учраас хамгийн өндөр чанартай орц найрлагуудыг төгс хослуулсан байдгаараа онцлогтой. Анхилуун үнэрээрээ онцгойрч, ер бусын мэдрэмжийг өдөөн, өөрийгөө бусдад илэрхийлэхэд тань тусална.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ: Үг хэлэхгүйгээр өөрийгөө илэрхийлэх боломж. Анхилуун зөөлөн ваниль болон ааглаг чинжүүний үнэртэй хослох сэйжийн сэтгэл сэргээж, урам зориг төрүүлэх үнэр нь таны дахин давтагдашгүй илэрхийлэл болно. Гуайак мод, нил ягаан навчны зөөлөн тансаг үнэр суурь нотод давамгайлснаар хязгааргүй шинэлэг, сэргэг мэдрэмжийг төрүүлж, шийдэмгий байдлыг илтгэнэ.
Төрөл: оймын
Мэдрэхүй: дулаан, халуун ногооны ааг
Үнэртэхүй: хурц
Хурц проекц бүхий үнэртэн нь үнэрээ буюу "сүүл"-ээ үлдээдэг. Энэ төрлийн сүрчиг хол зайнаас ч үнэртэх бөгөөд түрхсэн хүний байсан өрөөнд хэсэг хугацаанд үнэр нь үлдэнэ. Сэрүүн өдрүүдэд, орой үдшийн зугаалга, үдэшлэг цэнгүүн, онцгой тохиолдлуудад - бусдын анхаарлыг татахыг хүссэн үедээ хэрэглээрэй.
Онцлох нотууд:
Кардамон - Энэ бол дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн үнэтэй амтлагч юм. Эртний Египт хүртэл түүний өвөрмөц үнэрийг хэрэглэж байсан. Үнэрт охийг хатаасан жимснээс гаргаж авдаг. Энэ нь бага зэрэг цитрусын ноттой зөөлөн, халуун ногоотой үнэртэй.
Ягаан чинжүү - Үнэртний найрлагад ордог хурц, ааглаг хар чинжүүгээс ялгаатай нь ягаан чинжүү нь илүү зөөлөн, анхилуун үнэртэй, бага зэрэг чихэрлэг байдаг. Энэ нь эрч хүчтэй, дулаахан, сэтгэл хөдөлгөм үнэр юм.
Ваниль - Ванилийн анхилуун үнэр нь сэтгэл сэргээж, тайвшруулахад тусалдаг. Бальзамын, чихэрлэг, бага зэрэг халуун ногоотой. Ихэвчлэн Мадагаскар, Мексик, Индонезид ургадаг. Ванилийн тосыг гаргаж авах үйл явц нь маш нарийн төвөгтэй учир хамгийн үнэтэй амтлагчуудын нэгд тооцогддог.