цээнэ цэцэг
бадамлянхуа
цитрус

Бүсгүй хүн бүр өөр хоорондоо ялгаатай учир эмэгтэйлэг байдлыг зөвхөн нэг үгээр тодорхойлох боломжгүй юм. Тийм ч учраас манай эмэгтэй үнэртний цуглуулгад цэцэгсийн анхилуун үнэр, дур булаам, тачаангуй, шүүслэг жимсний болон дорнын, хурц нот бүхий үнэр бүгд бий. Та өөрт тохирсон төгс үнэрийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Анхилуун үнэрээр өөрийгөө хүрээлүүлж, сэтгэл татам, дэгжин байдлаа тодотгохын зэрэгцээ бусдаас онцгой гэдгээ мэдрээрэй.

Бүтээгдэхүүний онцлог: Үзэсгэлэнт цэцэгсийн сэнгэнэсэн, сэрүүхэн мэдрэмж төрүүлэх найрлага. Үнэртний цэвэр, дэгжин үнэр нь яг л цасан хатныг илэрхийлэх мэт. Бадамлянхуа болон цээнэ цэцэгсийн нотууд нь эмэгтэйлэг шинж чанарыг илүү тодотгоно.

Төрөл: цэцэгсийн, жимс жимсгэний

Мэдрэхүй: цэцэгсийн, цэвэр цэнгэг

Үнэртэхүй: дундаж. Дундаж үнэртэхүйтэй сүрчгүүд арьсанд илүү удаан тогтдог. Зөөлөн, даруухан төрлийн үнэртнүүд тул дулаахан өдрүүдэд, ажил, бизнес уулзалтад явахдаа, аль эсвэл хаалттай өрөөнд олон хүнтэй байх үедээ хэрэглэхэд тохиромжтой.

Түүнийг юу төгс сонголт болгодог вэ? Жинхэнэ чанарын баталгаа. Prouvé-ийн сүрчиг бүр нь зөвхөн Францын хамгийн сайн чанарын үнэрт охийг ашиглан үнэртний найрлагын шалгарсан аргын дагуу хийгдсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээтэй ирдэг.

ҮНЭРИЙН АРХИТЕКТУР:

Толгой нот: Цитрус, анар, усны ноот

Зүрхэн нот: бадамлянхуа, замбага, цээнэ, усны сараана

Суурь нот: заар, зандан мод, хув

ОНЦЛОХ НОТУУД

Бадамлянхуа - Энэхүү үзэсгэлэнтэй цэцэг нь хүчтэй бөгөөд бага зэрэг чихэрлэг үнэртэй. Маш эмэгтэйлэг бөгөөд давамгайлсан үнэр учир бие даасан, хүчирхэг эмэгтэйчүүдэд тохиромжтой. Эрт дээр үед энэ цэцэг нь гоо үзэсгэлэн, хүч чадал, үржил шимийн бэлгэдэл байв. Эдгээрийг ихэвчлэн бурхадын цэцэг гэж үздэг байсан бөгөөд хуримын ёслол хийх газрыг чимэглэдэг байжээ.
Замбага цэцэг - Замбага цэцэг нь модонд ургадаг хамгийн том цэцэг юм. Хятадад энэ цэцэг нь чин сэтгэл, цэвэр ариун байдлыг бэлэгддэг. Үнэрт тосыг уураар нэрэх замаар гаргаж авдаг. Энэ үнэр нь зөөлөн, шинэхэн цитрусын болон бага зэрэг чихэрлэг нотуудыг агуулдаг. Сэтгэл мэдрэмжийг тайвшруулж амраах нөлөөтэй.
Цээнэ цэцэг - Цээнэ гэх энэхүү үзэсгэлэнтэй цэцэг нь үнэртэнд агуулагддаг цэцгийн нотын нийтлэг найрлага юм. Анхилуун үнэрийг нь нунтаг, бага зэрэг сарнай, зөөлөн, бага зэрэг халуун ногоотой гэж тодорхойлж болно. Цээнэ цэцгийн үнэрт тосыг уураар нэрэх аргаар гаргаж авдаг. Энэ цэцэг нь хөнгөн, шинэлэг байдал, хавар, залуу настай холбоотой "Цэцгийн баглаа"-ны нэг хэсэг юм.