Олон үйлдэлтэй бүтээгдэхүүн нь бидний нүүр царай юм. Та том өрөөнийхөө шалыг угаалаа, галын өрөөнийхөө пилтаг цэвэрлэлээ, үүний дараа угаалгын өрөө болон гаражаа цэвэрлэх талаар бодоод эхэлсэн байдаг. Хэрэв та бүгдийг нэг дор цэвэрлэх боломжтой бүтээгдэхүүнээр цэвэрлэгээгээ хийдэг бол бид таньд олон үйлдэлт өтгөрүүлсэн цэвэрлэгээний гель болох Prouvé-ийн универсал гелийг санал болгомоор байна. Нэг үйлдлээр та тоос шороо, гүнзгий толбоноос ангижраад зогсохгүй бохирдсон гадаргууг өнгөлөг болгох боломжтой юм. Универсал гель нь найрлагадаа тансаг үнэртэй Франц сүрчигний охь агуулсан учир таны орчин тойронг тав тухтай, тайвшруулам болгох болно. Ийм гайхалтай гельтэй болсон та биеэ сул тавиад амарч болохоор боллоо.

Таньд таалагдах шалтгаан: Нэг дор 4 үйлчилгээг багтаасан. Цэвэрлэнэ, тосгүйжүүлнэ, гадаргууг зөөллөн өнгөлж тансаг үнэртэй болгоно.

Юунд ашиглаж болох вэ? Угааж болох бүх гадаргуу, мод, ДСП хавтан, ламинат, пластик, чулуун хавтан, линолиум, пилта, ялангуяа зай ихтэй гадаргууг цэвэрлэхэд тохиромжтой.

Давхар аюулгүй байдлын баталгаа: Польш Улсын Эрүүл Ахуйн Үндэсний Лабораторийн Чанарын гэрчилгээг гардан авсан. 

Гэрчилгээний дугаар: H-HŻ-6071-0078/2017/A

Энэ сайхан үнэр юу вэ? Шүүслэг цитрус жимс, Франц лаванда, мэлрэг цэцэг болон шинэхэн агаарын үнэр

Үнэртний архитектур:

Толгой үнэр: Бергамот лийр, анар, амтат гуа

Зүрхэн үнэр: Мэлрэг цэцэг, лаванда, агаарын үнэр

Үндэс үнэр: Хув, хөвд, модлог үнэр

Хэрхэн хэрэглэх вэ? 5 литр халуун бүлээн усанд 35 мл гель хийж, найруулан зөөлөн алчуураар цэвэрлэгээний гадаргууг цэвэрлэж хатаана.  Та нэлээн арилахад бэрх  хир толбыг арилгах гэж байгаа бол универсал гельнээс шууд порлон эсвэл алчуур дээр бага зэрэг дусаагаад гадаргууг арчаарай. Үүний дараа усаар сайтар зайлж, угаана.

Бид өөр юунд санаа тавьсан бэ? Бид ихэнх айлын 00-ийн өрөө цэвэрлэгээний бүтээгдэхүүн хадгалах зай багатай байдгийг мэднэ. Бид энэхүү асуудлыг хөндөн, найрлагыг нь өтгөрүүлсэн, олон үйлдэлтэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн юм. Одоо таны гар дээр 4 өөр үйлдэл хийх боломжтой цорын ганц бүтээгдэхүүн байна.

Та дэндүү болгоомжилно гэж бодсоны хэрэггүй: Цэвэрлэгч гель нь маш олон төрлийн идэвхтэй элемент агуулсан. Хэрэв та тус бүтээгдэхүүн цэвэрлэгээний гадаргууг гэмтээж магадгүй хэмээн санаа зовж байгаа бол эхлээд цэвэрлэгээний гадаргууны жижиг хэсэг дээр түрхэн туршаад үзээрэй.

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, 5% EDTA болон түүний давснууд,үнэртэн (inalool, limonene, citronellol, benzisothiazolinone) зэрэг элементүүд агуулагдсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Универсал гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах

Эрүүл Ахуйн Чанарын Гэрчилгээ татах

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших