Үүний тулд та сормуусаа багахан хэмжээгээр будахад л хангалттай! Гоо сайхны бүтээгдэхүүнийг бага зэрэг хэрэглэх нь энгийн сайхан харагдахын сацуу таны дотоод гоо үзэсгэлэнг илтгэн харуулдаг байна. Ийм ч учраас чанартай, тогтоц сайтай, баялаг өнгө бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж ‘туслах найзаа’ болгох нь зүйтэй. Тэгэхээр та бидэнд дан ганц будах бус харин биднийг энгийн хэрнээ дэгжин харагдуулах, өөрөөр хэлбэл сэргээн төлжүүлж бэхжүүлэх, будсан атал будаагүй мэт харагдуулах тийм л гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Чухам ийм бүтээгдэхүүнүүдийн нэг нь таны гоо сайхны цүнхэнд цаг үргэлж онцгой байр суурь эзлэх юм. Тус бүтээгдэхүүн нь  ‘УРТ, ДЭРВЭГЭР СОРМУУС’ АНГИЖРУУЛАГЧТАЙ СОРМУУСНЫ БУДАГ нэртэй сормуусны будаг юм. Энэхүү бүтээгдэхүүн нь таны сормуусыг өтгөрүүлэн, хангалттай хэмжээнд уртасгах бөгөөд үүний үр дүнд нүд тань тодрон харц тань сэргэж та дур булаам харагдах болно. Ид шид дуусаагүй шүү! Манай сормуусны будаг сормуусыг нь өдрийн турш угаас нь үзүүр хүртэл нь эрүүлжүүлэн төлжүүлж амьдралын мөчлөгийг нь уртасгах аж. Учир нь уг бүтээгдэхүүнд сормуусны будаг болон ангижруулагчийг цугт нь шийдэж өгсөн байна.  

Танд маш их таалагдах онцлог нь: Таны сормуусны гэмтлийг багасгаж, амьдралын мөчлөгийг нь уртасгах учраас бодит өөрчлөлт гарч сормуус тань эрүүлжиж төлжинө. Өөрөөр хэлбэл, сормуус тань өтгөн сайхан, дэрвэгэр болно.

Танд гайхалтай санагдах онцлог нь: Таны сормуусанд гялалзсан, хилэн хар өнгө нэмэх зөөлөн бүтэц, найрлагатай хөнгөн, тослог будаг болон сормуусыг тань ширхэг бүрээр нь салгаж, өтгөрүүлэн дэрвийлгэх силикон сойз нь энэхүү бүтээгдэхүүний бусдаас ялгарах давуу тал юм. Тийм ч учраас бүх бүсгүйчүүдэд, тэр бүү хэл хамгийн богинохон сормуустай гэж өөрийгөө боддог бүсгүйд ч энэ бүтээгдэхүүн гайхалтай сайхан тохирч сормуус нь наалдах, будаг нь буух гэх мэт асуудал үүсгэхгүй бөгөөд харин ч сормуусыг гайхалтай хэмжээгээр уртасган дэрвийлгэж харцыг тань тодруулж дур булаам төрхийг тань мөн нэмэгдүүлнэ.

Эрүүл мэндийн нэмэлт анхааруулга: Уг бүтээгдэхүүн нь харшлын эсрэг , хөнгөн зөөлөн бүтэц найрлагатай учраас нүд болон нүдний орчим нь мэдрэг мөн бүх төрлийн контакт линз зүүдэг бүсгүйчүүд ч хэрэглэх бүрэн боломжтой. Мэдээж бид бүтээгдэхүүнээ нүдний эмгэг зүйн сорил-шинжилгээнд оруулж баталгаажуулсан билээ.

Бидний нууц: Гайхалтай баялаг орц найрлага:мөнх ногоон Pistacia lentiscus /Пистасиа лэнтискус/ модноос гаргаж авсан сормуусыг гайхалтай хэмжээгээр уртасгах зандан модны тос; сормуусны эмзэгшлийг бууруулан төрөлхийн бат бөх чанарыг нь нэмэгдүүлж амьдралын мөчлөгийг нь уртасган жигд дэрвийлтийг нэмэгдүүлэх KERANUTRI™. “Шингэн алт” гэж нэрлэгдэх Арган модны бэхжүүлэх үйлчилгээтэй тос нь гэмтсэн болон эрүүл сормуусанд сайтар шингэн, тэжээл өгч гялалзуулах аж.

Бусдыг бус зөвхөн энэ сормуусны будгийг л хэрэглэх шалтгаан: Манай УРТАСГАЖ БЭХЖҮҮЛЭХ үйлчилгээтэй сормуусны будаг бөөгнөрч сормуусыг тань хүндэрсэн эсвэл дараад буй мэт мэдрэмж өгөхгүй бөгөөд түүний найрлага дахь тосны нөлөөгөөр будаг тань халуун өдөр эсвэл бүгчим халуун орчинд бууж урсахгүй улмаар зовхинд тань үлдэж тогтохгүй байх давуу талтай. Үүнээс гадна удаан хугацааны туршид сормуусыг тань өд шиг хөнгөн зөөлөн болгохын зэрэгцээ будгаа арилгахад туйлын амархан учраас хүссэн хэмжээгээрээ сормуусаа будаж гоо сайхнаа улам тодруулах бүрэн боломжтой.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших