Эрчүүд эмэгтэй хүний мянга мянган үгнээс илүүтэй нэг л харц нь маш олон зүйлийг илэрхийлдэг гэж ярьдаг шүү дээ. Ийм л учраас бид нүдээ зөв сайхан будаж харцаа тодотгох хэрэгтэй юм. Үүний тулд танд нүсэр их будаг эсвэл зардал бус харин хамгийн сайн мэйк-ап артист (нүүр буддаг мэргэжилтэн) будсан адил тийм үр дүнд хүргэх нүдний харандаа, сормуусны будаг л хэрэгтэй. Тэдний тусламжтайгаар таны харц улам хиргүй тунгалаг болж тодрох бөгөөд 12 цагийн турш хүссэн үр дүнг тань хадгалах уг нүдний харандааг та хэрэглэснээр бусад харандааг огтхон сонирхохгүй болно! ХҮРЭЭЛЭГЧ, УДААН ТОГТОЦТОЙ НҮДНИЙ ХАРАНДАА Эргэлддэг савтай, нимгэн зөөлөн тогтоцтой энэхүү хүрээлэгч харандаа нь таны харцыг хүүхдийнх адил цэвэр тунгалаг болгож тодруулна. Эмзэг, мэдрэмтгий нүдтэй болон контакт линз зүүдэг хүмүүс ч нүдний эмгэг зүйн сорил-шинжилгээгээр баталгаажсан энгийн хэрнээ харшлын эсрэг орц найрлагатай уг бүтээгдэхүүнийг хэрэглэх бүрэн боломжтой.

Танд маш их таалагдах онцлог нь: Гүн бат тогтоцтой сайн чанарын будаг нь бүтэн өдрийн турш дөнгөж будсан мэт шинэхэн харагдаж таны хиргүй тунгалаг харцыг тодруулна.

Танд гайхалтай санагдах онцлог нь: Хүн бүр тэр байтугай нүдээ будах дадал, туршлагагүй бүсгүй ч энэхүү тосон, нимгэн зөөлөн буулттай нүдний харандааг хэрэглэхэд туйлын хялбар бөгөөд та дээд болон доод зовхио огтхон ч төвөг бэрхшээлгүй хүрээлж будах болно.

Хэрхэн хэрэглэх тухай: Та уг нүдний удаан тогтоцтой хүрээлэгч харандаагаар зөөлөн ялдам эсвэл илүү тод илэрхийлэлтэй эсвэл бүр смөүки /smoky – ууссан/ байдлаар нүдээ будаж харцаа өөр өөр байдлаар тодруулж болно. Харандаанд нь хамт шийдэж өгсөн зориулалтын үзүүрлэгч ашиглаж харандаагаа үзүүрлэх бол уусгаж будахын тулд зориулалтын порлоон /споонж – зөөллөвч/ хэрэглээрэй.

Зайлшгүй мэдэх шаардлагатай бусад онцлог: Үнэргүй, харшлын эсрэг орц найрлагатай учраас нүд болон нүдний орчим нь мэдрэг, амархан цочирдог хүмүүс ч мөн хэрэглэж болно.

Нүдний хүрээлэгч харандааг хэрэглэх үедээ дараах хэдэн аргыг ашиглаад үзээрэй:

  • Хэрэв таны нүд хоорондоо их ойрхон гэж боддог бол та нүднийхээ дунд хэсгээс эхэлж гадна булан хүртэл хүрээлж татаарай.
  • Хэрэв таны нүд бага зэрэг доошоо төгсгөлтэй гэж боддог бол хүрээгээ дээш нь татаж будвал зохимжтой.
  • Та нүдээ бүйлсний /алмонд самарны/ хэлбэртэй болгож харагдуулахыг хүсвэл нүднийхээ гадна буланд бага зэрэг хүрээ /шугам/ татах хэрэгтэй.
  • Нүдээ том харагдуулахын тулд дээд зовхиныхоо дээгүүр хүрээлэх хэрэгтэй.
  • Сормуусны доод хэсгийг хүрээлэх нь нүдийг тань илүү том харагдуулна.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших