Бид бусадтай бээлийгээ тайлж харин ойр дотныхонтойгоо шууд л бээлийтэй чигээрээ гар барьж мэндчилдэг. Хүн бүр гараа хүүхдийн гар шиг булбарай зөөлөн байлгахыг хүсдэг бөгөөд үүний тулд бид гарын тань арьсанд бүрэн шингэж хуурайшихаас хамгаалах ‘үл үзэгдэх бээлий’ буюу ЧИЙГШҮҮЛЭХ, ӨДӨР ТУТМЫН ГАРЫН ТОС-ыг бүтээж танд санал болгож байна. Уг тосыг түрхсэнээр гарын арьсыг тань орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах бүрхүүл давхарга үүсэх болно.

Танд маш их таалагдах онцлог нь: Та манай идэвхтэй найрлагатай, чийгшүүлэгч гарын тосыг түрхсэнээр алга хөлөрч, биеийн шингэн алдагдахаас сэргийлэх ‘үл үзэгдэх бээлийг өмсөх’ юм. Үүний үр дүнд гарын тань арьс илүү чийгшилтэй, толигор зөөлөн байх болно.

Бидний нууц: Бид энэхүү чийгшүүлэгч тосоо өргөст инжирийн үр жимсний шүүс болон Канолагийн тосны охийг таван төрлийн замагтай хольж бүтээсэн билээ.

Танд гайхалтай санагдах онцлог нь: Та гартаа ердөө ганц удаа л манай бүтээгдэхүүнийг түрхээд түүний урт хугацаанд хадгалагдах үр дүнг шууд мэдрэх болно.

Бусдыг бус зөвхөн энэ гарын тосыг л хэрэглэх шалтгаан: Та энэхүү гарын тосыг түрхсэн даруй гарын тань арьсанд шаардлагатай чийгийг өгөхөөс гадна сэргээн төлжүүлж буй үйлчилгээг нь шууд мэдрэх болно.

Бидний бахархдаг бусад онцлог нь: Бид гайхалтай сайхан чийгшүүлэх үйлчилгээтэй, туйлын хөнгөн зөөлөн бүтэц, найрлагатай арьсанд бүрэн шингэхийн зэрэгцээ хамгийн гол нь гарын алга хөлөрч чийгшихээс сэргийлэх гарын тосыг бүтээж чадсан билээ.

Тосны минь гайхалтай үнэр: Хар үхрийн нүд, сарнай, хөндийн сараана цэцэг, хөвд, заар болон хушны мод

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших