Францын үнэртэн урлаачдын авьяас, ур чадварын илэрхийлэл болсон Хосгүй тансаг цувралын сүрчгүүд нь өвөрмөц, онцгой найрлагатай хосгүй бүтээл юм. Эдгээр сүрчгүүд нь хээнцэр, тансаг үнэртэнд дурлагсдад зориулагдсан. Тийм ч учраас хамгийн өндөр чанартай орц найрлагуудыг төгс хослуулсан байдгаараа онцлогтой. Анхилуун үнэрээрээ онцгойрч, ер бусын мэдрэмжийг өдөөн, өөрийгөө бусдад илэрхийлэхэд тань тусална.

Бүтээгдэхүүний онцлог: Эрчүүдийн онцлогийг тодотгосон сэтгэл хөдлөм найрлага. Энэ бол хүч чадал, зан ааш, өвөрмөц байдлаа онцлон харуулж, эргэн тойрондоо сонирхолтой аура үүсгэхийг хүсдэг шийдэмгий эрчүүдэд зориулсан үнэртэн юм. Анхилам, ааглаг ургамлын нотууд нь жүржийн цэцгийн хөнгөн, сэргэг үнэр, хувын зөөлөн үнэртэй нэгдэнэ. Модлог нотууд нь хүч чадал, эрч хүч, тансаг мэдрэмжийг төрүүлэх бол, ваниль нь бага зэрэг зөөлөн мэдрэмжийг өгнө.

ҮНЭРИЙН АРХИТЕКТУР:

Толгой нот: задийн самар, шанцай

Зүрхэн нот: мэлрэг цэцэг, жүржийн цэцэг

Суурь нот: модлог нотууд, хув, ваниль

Төрөл: дорнын болон модлог

Мэдрэхүй: хүчтэй, гаврын

Үнэртэхүй: хурц

ОНЦЛОХ НОТУУД

Задь - Энэхүү алдартай амтлагч нь самар хэмээх мөнх ногоон, халуун орны модны үр юм. Энэ мод 7 жилийн дараа л үр жимсээ өгч эхэлдэг. Задь нь хүчтэй халуун ногоотой, хурц, сэргэг үнэртэй. Энэ нь сүрчигт дорнын мэдрэмж, өвөрмөц байдлыг нэмдэг.

Шанцай - Энэ бол дэлхийн хамгийн эртний амтлагчуудын нэг юм. Үнэртний найрлагад хэрэглэдэг тосыг шанцай хэмээх модны холтос, мөчрөөс уураар нэрэх аргаар гаргаж авдаг. Шанцай нь үнэртэнд анхилуун үнэрт гүн гүнзгий, дулаан мэрэмжийг авчирдаг халуун ногоотой нот юм. Амттай, хурц, хүчтэй үнэртэй, тайвшруулах үйлчилгээтэй, цусны эргэлтийг идэвхжүүлдэг.

Ваниль - Анхилуун үнэр нь сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, тайвшруулахад тусалдаг. Ванилийн үнэр нь бальзам, чихэрлэг, бага зэрэг халуун ногоотой байдаг. Энэ бол хамгийн үнэтэй амтлагчуудын нэг юм. Энэ нь ихэвчлэн Мадагаскарт, Мексик, Индонезид ургадаг. Ванилийн тосыг гаргаж авах үйл явц нь маш төвөгтэй учир үнэтэй байдаг.