“Holographic glimmer” буюу олон хэмжээст өнгийг илэрхийлсэн нүдний будалт нь хэдхэн жилийн өмнө загварын ертөнцөд трэнд болсон бөгөөд одоо ч байр сууриа хэвээр хадгалсаар байна. Та “HOLO glitter” нүдний будалтыг өдөр тутамд нүүр будалтандаа ашигласнаар эрч хүчтэй ажиллаж, амьдрах юм. “HOLO glitter” будалт нь нүдийг олон төрлийн өнгөөр будаж дээр нь гялалзсан гэрэлтүүлэг нэмэх хэлбэрээр хийгддэг. Гэвч “Holographic” олон хэмжээст өнгийг илэрхийлсэн нүдний будалтанд “нормал” хэмжээсийг хадгалах нь зүйтэй. “Holographic” нүдний будалтыг хийхэд таныг тодорхойлох ганцхан өнгө байхад хангалттай байдаг учир бид HOLO” нүдний будалтанд анхаарлаа хандуулж “HOLOGRAPHIC” НҮДНИЙ ХАРАНДААГ үйлдвэрлэсэн. Индранил ягаан өнгө үү? маргад ногоон өнгө үү? Тус өнгөнүүд танд хүртэл зориулагдсан.Бат бөх тогтоцтой гялалзсан, олон хэмжээст өнгөний эффект нь гэрлийн тусгалаас хамааран таны нүдийг гайхшруулам гоёмсог харагдуулна.

Сэтгэл тань татагдах шалтгаан: пигментийн өндөр агууламжтай, удаан тогтоцтой тус харандаагаар гялалзсан, цайвар “Holographic” нүдний будалтыг хийх боломжтой боллоо. Харандаагаар нүдээ хүрээлж будсанааар таны нүдний будалт дахь гэрэлтүүлэг ер бусын харагдах болно.

Таашаалд тань бүрэн нийцэх онцлог: харандааны урт хугацаанд өнгөө хадгалдаг бат бөх тогтоцтой, усны хамгаалалттай шинж чанар. Таны нүдний будалт цаг, минут өнгөрөх тусам улам гэрэлтсэн, тод харагдаж гялалзах болно. Нүдний харандаа нь зовхийг гэмтээж арьс нь дээр урсахгүй,  үйрч хэлбэрээ алдахгүй бүтэцтэй. 

Хэрхэн хэрэглэх тухай: та уг нүдний харандаагаар эрч хүчтэй эсвэл  смөүки / smoky – ууссан / байдлаар нүдээ будаж тодруулж болно. Харандаанд нь хамт шийдэж өгсөн зориулалтын үзүүрлэгч ашиглаж харандаагаа үзүүрлэх боломжтой.

Зайлшгүй мэдэх шаардлагатай бусад онцлог: харандааны үзүүрийн тод бүтэц нь зовхинд харандааны өнгийг хялбархан жигд, зөөлөн тараана. Нүдний харандаагаар нэг л удаа нүдээ будахад олон хэмжээст өнгөний гайхамшигтай эффект бий болох юм.

Нэмэлт хамгаалалт: эмзэг, мэдрэмтгий нүдтэй болон контакт линз зүүдэг хүмүүс ч  харшлын эсрэг орц найрлагатай уг бүтээгдэхүүнийг хэрэглэх бүрэн боломжтой.  Тус бүтээгдэхүүн нь нүдний эмгэг зүйн сорил-шинжилгээгээр  баталгаажсан.

ЗӨВЛӨМЖ: Харандааг хэрэглэхийн өмнө дараах зөвлөмжүүдийг анхаарна уу.

- Зовхио будсаны дараа будгийг тогтоцтой болох хүртэл хэдэн минут хүлээнэ үү.

- Та тус харандааг ашиглан нүдэндээ хүссэн эффектээ хялбархан гаргах болно.

- Үдшийн арга хэмжээнд зориулан зузаанаар давхарлан будах боломжтой.

- Өдөр тутмын нүүр будалтанд нимгэн будаж хэрэглэж болно.

- Шинэ жил, “make up” арга хэмжээ, урлагийн тоглолтонд зориулан харандааг ашиглан нүүрэндээ амьтны зураглал гаргах, цэг үүсгэх зэрэг бяцхан чимэглэл хийж болно,

Танилцуулгыг татах