Хайртай өмдөн дээрээ кофе асгачихсан уу? Шинэ цамцан дээрээ будаг хүргэчихсэн үү? Тэгэхээр та одоо хувцсаа хаяахаас өөр аргагүй гэж үү? Үгүй! Та дахиж өөрийн шкафнаас хувцсаа хаях шаардлагагүй болсон. Хувцаснаасаа биш толбоноос ангижир. Бидний толбо арилгагчийн нууц нь юу вэ? Идэвхтэй агаар төрөгч болон ферментүүдийн нөлөө юм. Бага температуртай усанд ч маш сайн ажиллана (20 градус ба дээш) Толбо арилгагч гель нь өтгөрүүлсэн гель хэлбэртэй учир даавуун дээр тараахад хялбар бөгөөд толбо руу нэвтэрч яг зорьсон газраа хүрч үйлчилдэг. Өндөр үр дүнтэй.

Таньд таалагдах шалтгаан: Толбо арилгагч гелийн найрлага дахь элемент нь даавууны материалд маш зөөлөн байдлаар хүрч үйлчилдэг. Хэд хэдэн удаагийн хэрэглээний дараа ч даавуу тод өнгөө хадгалсаар байх болно.

Арилгах толбо: Идэвхтэй бодисууд нь вино, өвс ногоо, цус, жимс, ногооны шүүс болон тосон толбо гэх мэт бүх төрлийн толбыг арилгах болно.

Юунд ашиглаж болох вэ? Цагаан болон бүх төрлийн өнгийн даавуунд, хамгийн яхир толботой даавуунд хүртэл шүү.

Prouvé-ийн толбо арилгагч гелийн найрлагад хлормин огт агуулагдаагүй юм.

Яагаад үнэргүй вэ? Энэхүү бүтээгдэхүүн үнэртэн агуулаагүйн учир та хүүхдийнхээ хувцсанд хүртэл ашиглах боломжийг бүрдүүлж өгсөнтэй холбоотой юм. Хэрэв та сайхан үнэртэн үнэртүүлэхийг хүсч байвал Prouvé-ийн угаалгын ангижруулагч гель болон даавуу зөөллөгч гель зэргийг давхар ашиглаарай. 

Санал болгох сольж хэрэглэх дагалдах хэрэгсэл: Хэрэглэхэд хялбар нээгддэг тагтай.

Угаахаасаа өмнө: Толбон дээр гелээ түрхээд зөөлөн нухна. 10 минут хүртэлх хугацаанд хүлээнэ үү. Толбо арилгагч гелийг даавуун дээр хатааж болохгүй гэдгийг анхаарна уу. Эцэст нь ердийн байдлаар усаар зайлж угаана.

Энгийн толбо бол: Толбо арилгагч гелээс 50 мл хийнэ.

Хэрэв толбо нь гүн, арилгахад хэцүү бол: Толбо арилгагч гелээс 100 мл хийнэ.

Толбо арилгагч гелийг толботой хувцсанд түрхэн дэвтээж хэрэглэх заавар: 5 литр бүлээн усанд 50 мл гель хийгээд сайтар холино уу.  Тус усанд 30 минутаас хэтрэхгүй хугацаанд даавуугаа дэвтээнэ.

Та дэндүү болгоомжилно гэж бодсоны хэрэггүй: Энэхүү толбо арилгагч гель нь маш олон төрлийн идэвхтэй орц агуулсан. Хэрэв та даавууг ямар нэгэн байдлаар гэмтээж магадгүй хэмээн санаа зовж байгаа бол эхлээд жижиг хэсэгт нь түрхэн туршаад үзээрэй.  Хэрэглэхээсээ өмнө үйлдвэрлэгчийн зааврыг уншаарай.

Төмөр эдлэлд хэрэглэж болохгүй.

3 ба түүнээс бага насны хүүхдийн хувцас угаах хориотой.

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас 15% ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас 15%  хувирч урвалд орох чадвартай бодис, 5%-аас бага хүчилтөрөгчтэй цайруулагч, 5% фосфонат, энзимүүд, benzisothiazolinone, methylisothiazolinone. устөрөгчийн хэт исэл зэрэг элементүүдийг агуулсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Толбо устгагчийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах