Та хамгийн сүүлд хэзээ хивсээ угаасан вэ? Хэрэв та өөрийн хивсийг шинэхэн мэт өнгөө удаан хадгалаасай гэж хүсч байвал энгийн тоос сорогчоор тоосыг нь соруулаж, угаахад хангалттай биш юм. Тиймээс бид энэхүү онцгой найрлагатай хивс буйдан угаагч шампунийг үйлдвэрлэсэн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь угаалгын бодис болон үс арчлах технологи 2-ыг нэг дор нэгтгэсэн юм. Найрлага дахь өтгөрүүлсэн идэвхтэй гелэн бүтэц нь хивсний ширхгийн гүнд нэвтрэн орж хуучин хир толбыг хүртэл арилгах чадвартай ба идэвхтэй элемент нь хивсний ширхэг бүрт хүрч үйлчилдэг учир хивсний хөвсгөр, зөөлөн байдлыг сэргээж өгдөг. Үүнээс гадна угаасны дараа хивс буйдан дээр дахин хир толбо тогтохоос сэргийлсэн хамгаалалтын бүрхүүл үүсгэж өгдөг. 

Таньд таалагдах шалтгаан: Хивс буйдан угаагч шампунь нь аливаа өнгөнд маш мэдрэг ханддаг. Хэд хэдэн угаалтын дараа ч таны хивс үндсэн өнгөө алдахгүй тул тод өнгөтөй хивс, хивсэнцэрийг ч угаах боломжтой.

Давхар аюулгүй байдлын баталгаа: Хивс буйдан угаагч шампунь нь IFRA-аас / Олон Улсын Үнэртний Нийгэмлэг / тогтоосон стандартын дагуу найрлагадаа аллерги үүсгэдэггүй үнэртний тос агуулсан. Иймээс та бага насны хүүхэдтэй болон гэрийн тэжээмэл амьтан тэжээдэг бол  Prouvé-ийн хивс буйдан угаагч шампунийг хэрэглээрэй.

Юунд ашиглаж болох вэ? Байгалийн болон хиймэл мяндсаар хийгдсэн хивс,  хаалганы хивсэнцэр, ханын хивс, угаалгын өрөөний гишгүүр, машины бүрээс, бүх төрлийн буйдангийн бүрээс зэргийг угаахад тохиромжтой.

Энэ гайхалтай үнэр юу вэ? Шүүслэг цитрус жимс, нил цэцгийн навч, дур булаам ванилла болон царсны хөвд

Үнэртний архитектур:

Толгой үнэр: Мандарин, бергамот лийр, нил цэцгийн навч

Зүрхэн үнэр: Хуш, мэлрэг цэцэг

Үндэс үнэр: Царсны хөвд, ванилла, ветивер

Хэрхэн хэрэглэх вэ? Хивсээ тоос сорогчоор соруулна уу.  1 литр усанд 150 мл гель хийж найруулна. Улмаар хөөсөрсөн хөөсийг хивс, буйдангийн  бохирдсон хэсэг дээр жигд тараан түрхэнэ. Ийнхүү хөөсийг жигд түрхэхдээ хивс, буйданг хэт норгохоос болгоомжилно уу. Хэрэв хивс буйдан тань норсон бол цаасан даавуугаар илүүдэл хөөсийг шингээн аваарай. Эцэст нь хивс буйдан угаахад зориулагдсан сойтог болон бусад хэрэглэгдэхүүнийг ашиглан хөөсийг тарааж, гадаргууг угааж цэвэрлэнэ. 

Та дэндүү болгоомжилно гэж бодсоны хэрэггүй: Хивс буйдан угаагч шампунь нь найрлагадаа маш олон төрлийн идэвхтэй элемент агуулсан. Та хэрэв цэвэрлэгээний гадаргууг гэмтээж магадгүй хэмээн санаа зовж байгаа бол эхлээд жижиг хэсэг дээр туршаад үзээрэй. 

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5- аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, 5% EDTA болон түүний давснууд,   үнэртэн, benzisothiazolinone, methylisothiazolinone, sodium lauryl sulfate, sodium lauroyl sarcosinate зэрэг элементүүдийг агуулсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Бүтээгдэхүүний савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах