Олон үйлдэлтэй бүтээгдэхүүн нь бүх төрлийн гадаргуу дээр тогтсон бохирдол, тоос, шороог үр дүнтэй арилгана. Та том өрөөний шал, галын өрөөнийхөө пилта, угаалгын өрөө болон тагт гээд бүгдийг нэг дор цэвэрлэх боломжтой бүтээгдэхүүнээр цэвэрлэгээгээ хийдэг бол таньд олон үйлдэлт өтгөрүүлсэн цэвэрлэгээний гель болох Prouvé-ийн универсал гелийг санал болгож байна. Нэг үйлдлээр та тоос шороо, гүн бохирдлыг арилгахын зэрэгцээ гадаргууг өнгөлөх үйлчилгээтэй. Универсал гель нь найрлагадаа тансаг үнэртэй Франц эфирийн тос агуулсан учир таны орчин тойрныг зөөлөн таатай үнэртэй болгож, тав тухтай болгож, тайвшруулах мэдрэмж өгнө.
Таньд таалагдах шалтгаан: Нэг дор 4 үйлчилгээг багтаасан. Цэвэрлэнэ, тослог бохирдлыг арилгана, гадаргууг өнгөлж зөөлөн тансаг үнэртэй болгоно. Өтгөрүүлсэн гель бүтэцтэй учир орон зай, цаг хугацаа, эдийн засагт хэмнэлттэй.
Юунд ашиглаж болох вэ? Угааж болох бүх гадаргуу, мод, ДСП хавтан, ламинат, пластик, чулуун хавтан, линолиум, пилта, ялангуяа зай ихтэй гадаргууг цэвэрлэхэд тохиромжтой.
Давхар аюулгүй байдлын баталгаа: Польш Улсын Эрүүл Ахуйн Үндэсний Лабораторийн Чанарын гэрчилгээг гардан авсан.
Гэрчилгээний дугаар: H-HŻ-6071-0078/2017/A
Хэрхэн хэрэглэх вэ? 5 литр халуун бүлээн усанд 35 мл гель хийж найруулан, цэвэрлэх гадаргууг алчуураар арчина. /Шингэрүүлсэн гелийг цэвэр усаар зайлах шардлагагүй./ Хэрэв арилгахад бэрх бохирдлыг цэвэрлэх бол универсал гельнээс шууд порлон эсвэл алчуур дээр бага зэрэг дусаагаад гадаргууг арчаарай. Үүний дараа усаар зайлж, угаана.
Бид өөр юунд санаа тавьсан бэ? Ихэнх айлын ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээний бүтээгдэхүүн хадгалах орон зай багатай байдаг. Тиймээс бид энэ асуудалд тулгуурлан өтгөрүүлсэн найрлагатай, олон үйлдэлт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн юм.
Анхаарах: Цэвэрлэгч гель нь олон төрлийн идэвхтэй элемент агуулсан. Хэрэв та тус бүтээгдэхүүн гадаргууг гэмтээж магадгүй хэмээн санаа зовж байгаа бол эхлээд жижиг хэсэг дээр түрхэн туршаад үзээрэй.
Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, 5% EDTA болон түүний давснууд,үнэртэн (inalool, limonene, citronellol, benzisothiazolinone) зэрэг элементүүд агуулагдсан.
Байгаль орчинд ээлтэй. Универсал гелийн найрлага нь био задралд одог, савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай.
Эрүүл Ахуйн Чанарын Гэрчилгээ татах