Өдөр тутмын арьс арчилгаагаар арьсаа залуухан, сайхан харагдуулах нууц бол арьсаа гуужуулах явдал юм. Анхилам, сэтгэл татам үнэртэй скрабаар арьсаа гуужуулснаар биеийн арьс тайвширч, баяр баяслыг мэдрүүлдэг гэдгийг та мэдэх үү? Иймээс бид “ЭНГИЙН ЭРХЭМСЭГ” коллекцийн арьс арчилгааны өвөрмөц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсэн ба тус өтгөрүүлсэн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд арьсыг тайвшруулж, төгс харагдуулах үйлчилгээтэй. Prouvé танд гайхалтай мэдрэмж төрүүлэх зорилгоор арьс арчилгааны бүтээгдэхүүндээ биеийн арьс чийгшүүлэгч скрабыг нэмсэн учир гэрийн нөхцөлд 3 үе шаттайгаар арьсаа арчлах бүрэн боломжтой боллоо. Бидний шинэ бүтээгдэхүүний онцгой шинж чанарыг туршаад үзээрэй!

Та толигор, зөөлөн арьстай болох нууц жорыг мэдэх үү? Зөөлөн, булбарай, залуухан  сайхан арьстай байхын тулд арьсандаа гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай. Шүршүүрт орох явцдаа арьсандаа массаж хийх нь үхэжсэн арьсыг сэргээж, уян хатан зөөлөн болгох үр дүнтэй арга юм. Ийм учраас арьсыг нөхөн сэргээж, гүн цэвэрлэх үйлчилгээтэй БИЕИЙН АРЬС ЧИЙГШҮҮЛЭГЧ СКРАБ танд зайлшгүй хэрэгцээтэй юм. Скрабын найрлагад агуулагдсан амтат чангаанз жимс нь арьсны үхэжсэн микро элементийг нөхөн сэргээж, толигор зөөлөн болгодог. Мөн ургамлын нэгдлүүд нь арьсны чийгшлийг хангадаг билээ. Скрабыг хэрэглэх явцад найрлаган дахь Франц эфирийн тосны сэтгэл татам үнэр таныг бодит орчноос хөндийрүүлж ер бусын таатай орчинд аваачих болно.

Бидний нууц: 5 замагны ургамлын ханд нь  полисахар болон олон төрлийн эрдэс бодис, шим тэжээлээр баялаг тул арьсыг дээд зэргээр чийгшүүлж, арьсны өнгийг сэргээж, толигор, зөөлөн болгох үйлчилгээтэй.

Хэрхэн хэрэглэх вэ? Шүршүүрт орох явцдаа нойтон арьсан дээрээ биеийн арьс чийгшүүлэгч скрабаас бага зэрэг авч арьсандаа массаж хийж, усаар зайлж угаана. 7 хоногт 2-с 3 удаа арьсаа гуужуулж хэрэглэж болно. Сэгсэрч хэрэглэхэд тохиромжтой.

Энэхүү гайхалтай үнэр юуны үнэр вэ? Биеийн арьс чийгшүүлэгч скрабын гайхалтай үнэр нь үхрийн нүд, бергамот, сарнай, лили, хөвд, заар, чедар жимсний анхилуун үнэрээс бий болсон учир хэрэглэхэд танд таатай мэдрэмж төрүүлэх болно.

Арьсыг нөхөн төлжүүлж, хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй улаан буудай, нимбэг, бальзам болон арц, арника, гамамелис, хмель, розмарин зэрэг ургамлууд нь арьсыг зөөлөн, өнгөлөг болгох ач холбогдолтой.