Франц хэв загвараар уруулаа хэрхэн гэрэлтүүлэх вэ?

Бүх л өдрийн турш гэрэлтэх гоёмсог, дэгжин, өнгөлөг уруул. Франц бүсгүйчүүд нүүр будалтаар байгалиас заяасан гоо сайхнаа хэрхэн тодруулах нууцуудыг сайн мэднэ. Тэдний гоо сайхны нууцуудын нэг бол уруулын будаг. Бидний шинэ бүтээгдэхүүн  ХҮРЭЭЛЭГЧ МАТТ УРУУЛЫН БУДАГ-тай танилцана уу.  Энэхүү уруулын будаг нь Франц бүсгүйчүүдийн гоо сайхны нууцыг тайлж, таны уруулыг үргэлж сэтгэл татам харагдуулахад туслана.

Таны сэтгэлийг татах 3 төрлийн өнгөтэй – Дэгжин, хээнцэр зөөлөн ягаан өнгө, эмэгтэйлэг, дур булаам улаан өнгө болон сэтгэл татам шүрэн улаан

Таны дурлах шалтгаан: зөөлөн, өтгөн бүтэц нь уруулыг будаж, хүрээлэхэд нэн тохиромжтой бөгөөд удаан хугацаанд тогтоцоо хадгалж таны уруулыг үзэсгэлэнтэй харагдуулна.

Таны сэтгэлийг татах шалтгаан: бүх л өдрийн турш будагны тогтоцоо хадгалж уруулыг гоёмсог харагдуулах онцгой найрлагатай.

Хэрхэн хэрэглэх вэ: уруулын будагны эргүүлдэг тагийг эргүүлэн онгойлгож, будаж хэрэглэнэ. Үзүүрлэж хэрэглэх шаардлагагүй.

Та өөр юу мэдэх шаардлагатай вэ: хүрээлэгч матт уруулын будагны найрлага нь карнауба, канделила, өргөст лийрийн тос, ургамлын тос, болон лаваар баяжуулагдсан учир арьсны эфидерм давхаргад хүрч үйлчилж уруулыг чийгшүүлдэг онцлогтой.

Нэмэлт хамгаалалт: Маш зөөлөн бүтэц, найрлагатай учир уруулын арьс нь эмзэг, мэдрэмтгий бүсгүйчүүд ч хэрэглэхэд тохиромжтой.  

 

Зөвлөмж:

Хэрэв та төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодотгож, уруулаа гэрэлтүүлэхийг хүсч байгаа бол зөөлөн ягаан өнгийг сонгоорой. Будагны хээнцэр өнгө таны уруулын төрөлхийн өнгөтэй холилдон уруулыг залуухан, хэлбэрлэг харагдуулна. Үдшийн болон өдөр тутмын будалтын алинд ч тогтоцоо удаан хадгалдаг. Арьсаа чийгшүүлэн гэрэлтүүлэгч түрхсэний дараа Хүрээлэгч матт уруулын будгаар уруулаа будаж үзэсгэлэнтэй, гэрэлтсэн харцыг бий болгоорой.

Хэрэв та өөрийгөө хурц өнгөөр тодорхойлохыг хүсч байгаа бол дур булаам улаан өнгийг сонгоорой. Улаан өнгө нь хүн бүрийн хэв загварт төгс нийцэх, мөнхийн гоо үзэсгэлэнгийн бэлэгдэл ба бүсгүй хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тод улаан уруулын будгийг үдшийн арга хэмжээ болон өдөр тутмын будалтын алинд ч хэрэглэхэд тохиромжтой. Гялалзсан улаан уруул таны энгийн бөгөөд эрхэмсэг хэв маягийг тодорхойлно