Нүүрний будгаа арилгах, гүн цэвэрлэх, тэжээл өгөх нь дур булаам эрүүл сайхан харагдах 3 чухал алхам юм. Өглөөний нүүрний цэвэрлэгээ, үдшийн будалт арилгах нь тодорхой цаг зарцуулдаг, төвөгтэй зүйлсийн нэг билээ. Иймд бид эрхэмсэг эмэгтэй танд зориулж МИЦЕЛЬТЭЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ арьсыг цогц байдлаар арчлах олон төрлийн үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнийг бүтээлээ. Өдөр бүр нүүрээ будаж мөн арилгах нь урьд өмнө хэзээ ч ийм энгийн, тааламжтай байгаагүй! МИЦЕЛЬТЭЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ нь усны хамгаалалттай сормуусны будгийг ч нүд ирмэх зуур арилгах ба арьсны гүн бохирдлыг арилгаж, рН-ийг нөхөн сэргээж өгдөг. Зөвхөн нүүр гэлтгүй хүзүүний арчилгаандаа хэрэглэхийг зөвлөж байна.

Та бүтээгдэхүүнийг яагаад сонгох ёстой вэ? Амин дэмээр баялаг ба таны арьсыг тэжээлээр хангаж өгөх гайхалтай үйлчилгээтэй. MICELLAR LIQUID 3 IN 1 цэвэрлэгч шингэн нь эсийн микро түвшинд төгс арчлах цогц найрлагатай. Гожи жимснээс гаргаж авсан найрлага нь арьсыг амин дэм болон гиалураны хүчлээр хангаж өгснөөр арьсны чийгшилт, бат бөх болон уян хатан байдлыг тэнцвэржүүлж өгнө.

Танд гайхалтай санагдах онцлог нь: Усны хамгаалалттай нүүрний будгийг хүртэл хурдан арилгаж гүн цэвэрлэж арсыг толигор зөөлөн болгон серум, крем түрхэхэд гайхалтай бэлдэж өгнө.

Хэрхэн хэрэглэх вэ? Цэвэрлэгч хөвөндөө бага хэмжээгээр шингээн нүүрээ зөөлнөөр арчих ба нүдний будгийг арилгахын тулд нүдээ аних ба будагтай хэсгээ давтан арчина. Усаар угаах шаардлагагүй.

Бидний бахархал: Судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 92% нь нүүр болон нүдний будгийг асуудалгүй арилгадаг гэж хариулсан ба 25 хүн тутмын 23 нь будаг арилгах болон нүүр цэвэрлэгээндээ 100% сэтгэл хангалуун байна гэсэн судалгааны үр дүн гарсан.

Танд амлах нэмэлт хамгаалалт: МИЦЕЛЬТЭЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ шингэн нь дэлхийн нүдний эмч нарын хяналтан доор бүтээгдсэн ба линзтэй болон мэдрэмтгий нүдтэй хүмүүст ч тохиромжтой юм. Мөн бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Арьсны микробиот гэж юу вэ? 

Микробиот болон бактер нь арьсны гадаргуун дээр амьдардаг бичил биетнүүд юм. Энэхүү микробиотын бүтэц нь биднийг төрсөн цагаас арьсны гадаргууг толигор, зөөлөн болгох бүтэцтэй. Гэхдээ орчны бохирдолт, хэт ягаан туяа болон стресс зэрэг нь арьсны микробиотуудад өөрчлөлт оруулдаг. Манай MICELLAR LIQUID 3 IN 1 шингэн нь таны арьсны микробиотыг тэнцвэржүүлж, гомеостазыг нөхөн сэргээн арьсыг толигор зөөлөн яг л хүүхдийнх мэт болгоно.

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Сүрчиг

Анхны харц тулгаралт, инээмсэглэл, хурууны зөөлөн хүрэлт. Та эсэргүүцэж чадахааргүй мансууруулагч үнэр. Бүх зүйлийг хөнгөн мэт мэдрэмж төрүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Grasse юугаараа алдартай вэ?

Францын Грасс бол ид шидийн мэт гайхамшигтай газар. Шингэж буй нарны сүүлчийн тусгал чулуун байшин болон нарийн гудамжийг шүргэх мөчид бүлээн салхины зөөлөн сэвшээ ойр тойрны сарнай цэцэгсийн анхилуун үнэрийг авчирна.
Дэлгэрэнгүй унших

Өнгө үнэртэй байдаг уу?

Ногоон: яруухан гэрэлтсэн өвслөг ургамал, шинэхэн ногоон нахиа, Цэнхэр: Усны урсгал Улаан: Халуун ногоо мэт мэдрэмж төрүүлэм Үнэртний тухай ярихад өнгөний тухай мэдрэмж төрдөг үү?
Дэлгэрэнгүй унших