Бид хоол хийж, талх барьж, торт жигнэх маш дуртай. Мөн бид анхилуун үнэрт дуртай. Иймээс энэхүү гарын саван нь бидний хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн маань нэг юм. Шидэт дохиураар дохиод л гэдэг шиг таны гарт наалдсан эвгүй үнэр болгоныг арилгах болно:  сармис, загас, сонгино, муудсан ногоо г.м.  Өтгөн, тослог хөөсөнд гараа дүрэх бүрт эвгүй үнэр устаж үгүй болно. Та одоо амттай хоолныхоо үнэрнээс таашаал авч болно.

Таны гаранд төгс таарах шалтгаан: Бид зөөлөн цэвэрлэгээний бодис ашигладаг. Бидний саван таны арьсыг чийгшүүлж, зөөллөдөг юм. Зөвхөн бидэнд зориулж бүтээсэн гар арчилгааны жор нь хөвөнгийн охь болон Перугийн тара ургамлаас гаргаж авсан полисахаридын үндсэн дээр хийгдсэн юм.

Давхар аюулгүй байдлын баталгаа: Хөөсийг таны гарт хүргэхээс өмнө хэд хэдэн дэлгэрэнгүй шинжилгээнд хамрагдсан. Бид IFRA (Олон улсын үнэртний нийгэмлэг)-ийн стандартын дагуу бид харшил өгдөггүй үнэртний охь ашигладаг юм.

Бидний санаа тавьсан бусад асуудлууд: Физиологийн pH

Таны дурлах шалтгаан: Хөөс нь ногоо болон жимсний толбыг арилгадаг (улаан манжин,  лууван, жимс, жимсгэнэ)

Энэ гайхалтай үнэр юу вэ? Шинэхэн ногооны үнэр, цагаан цэцэгс болон шүүслэг цитрус жимс

Үнэртний Архитектур:

Толгой үнэр: Бергамотны лийр, нимбэг, ногоон ааг

Зүрхэн үнэр: Цай, цагаан цэцэгс, үхрийн нүд

Үндэс үнэр: Сарнай, мэлрэг, заарын мод

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: Ус, аqua, кокамидопропил бетаин, глицерин, коко-глюкозид, глицерилийн олеат, үнэртэн, дөрөвдөгч поли-7, натрийн кокочи саркосинат, кокамид ДЭА, тетрасодиум EDTA, гидрлоризмын циркпиноз спинозын гель, циркпиноз спинозын гель, госсипиум үрийн экстракт, полисорбат 20, нимбэгийн хүчил, калийн сорбат, натрийн бензоат, СИ АЙ 45100 зэрэг элементүүдийг агуулсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Үнэр арилгагч гарын хөөсний савалгаа  дахин боловсруулагдах зориулалттай байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших