Та өнөөдөр ямар мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэж байна? Prouvé Precious бол Францын шилдэг сүрчиг урлаачдын бүтээсэн өвөрмөц, тансаг орц найрлага бүхий сүрчгийн цуглуулга юм. Төрөл бүр нь өөр өөр мэдрэмжүүдийг илэрхийлэх энэхүү цуврал нь бидний амьдралд өнгө нэмэх гайхалтай бүтээл болж чадсан. Эдгээр өвөрмөц үнэртнүүдээр өөрийгөө хүрээлүүлж, өөрийнхөө болон бусдын сэтгэлийг баясгаарай.
Бүтээгдэхүүний онцлог: Өөрийнхөө эргэн тойронд сонирхолтой аура үүсгэж таныг мартахыг хэнд ч бүү зөвшөөр. Энэхүү найрлагаас дэлхийн хамгийн тансаг орц найрлагуудын нэг болох дорнын гүргэмийн өвөрмөц нотыг мэдрэх болно. Цагаан мэлрэг цэцгийн зөөлөн дэлбээнүүд нь мансууруулам тансаг үнэрээ үлдээнэ. Давирхайтай модлог нотууд нь анхилуун үнэрийг илүү гүн гүнзгий болгодог. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд тохиромжтой.
Төрөл: цэцэгс, модлог
Үнэртэхүй: дундаж
Дундаж үнэртэхүйтэй сүрчгүүд арьсанд илүү удаан тогтдог. Зөөлөн, даруухан төрлийн үнэртнүүд тул дулаахан өдрүүдэд, ажил, бизнес уулзалтад явахдаа, аль эсвэл хаалттай өрөөнд олон хүнтэй байх үедээ хэрэглэхэд тохиромжтой.
ҮНЭРТНИЙ АРХИТЕКТУР:
Толгой нот: хилэн, жүрж, гүргэм
Зүрхэн нот: мэлрэг цэцэг, нарс, хув
Суурь нот: хөвд, хуш, карамель, гацуур бальзам
Мэдрэхүй: сэтгэл татам, дулаахан
ОНЦЛОХ НОТУУД
Хуш - Хуш модны тос нь үнэртэн үйлдвэрлэхэд хэрэглэгддэг хамгийн эртний орцуудын нэг юм. Маш өвөрмөц үнэртэй - давирхай, гүн, модлог ба бальзамын анхилуун үнэртэй. Хуш нь сүрчгэнд орсон бусад найрлагын үнэрийг сайжруулдаг.
Мэлрэг цэцэг - Чихэрлэг, цэцэгс, жимсний анхилуун үнэртэй. Энэ бол сүрчгийн хамгийн онцгой бөгөөд эртний орцуудын нэг юм. Эртний Египтүүд энэ цэцгийг ихээхэн үнэлдэг байв. Мэлрэг цэцэг, сарнай, лаванда, мимоза зэрэг цэцэгс нь бидний сүрчгээ үйлдвэрлэдэг дэлхийн сүрчгийн нийслэл Францын Грассе хотын бахархал юм.