Хүч тамир оруулж, сэргэг болгоно. Даралтыг тогтворжуулж, амьсгалын замын хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Body&Senses цувралын байгалийн гаралтай тос, эфирийн тос нь бие махбодийг арчлах, мэдрэхүйг тайвшруулахад зориулагдсан бүтээгдэхүүний цуглуулга юм.

Бүтээгдэхүүний нууц:

Body&Senses түүхий эд нь гэрчилгээжсэн, органик аж ахуйгаас гаралтай.Энэ нь тэдгээрийг синтетик бордоо, пестицидгүйгээр ургуулдаг тул 100% байгалийн гаралтай гэсэн үг юм. Үйлдвэрлэлийн үйл явцын үе шат бүр хамгийн өндөр стандартыг хангаж байгаа эсэхийг бид баталгаажуулдаг.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бүлээн устай ваннд 10-15 дусал эфирийн тос дусааж, усанд орж болно. Массаж хийх бол 2-6 дусал эфирийн тосыг 15 мл /нэг хоолны халбага/ байгалийн авокадо тостой хольж хэрэглэнэ. Бүлээн устай саванд 2-6 дусал эфирийн тосыг 15 мл /нэг хоолны халбага/ байгалийн авокадо тостой хольж дусаагаад гар, хөлөө дүрнэ. Бигнүүр тавих бол шилэн аяганы тал хүртэл ус хийгээд 5-10 дусал эфирийн тос дусаана. Жижиг алчуур дүрж, шингээж аваад зөөлөн мушгина. Дараа нь биеийнхээ хүссэн хэсэгт тавина.

Анхаарах зүйл:

Эфирийн тосыг шингэлэхгүйгээр шууд арьсанд хүргэж болохгүй. Нүдний салслаг бүрхэвчид ойртуулж болохгүй. Арьсанд харшил үүсгэж болзошгүй тул хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авна уу. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална. Шатамхай бүтээгдэхүүн. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас тунгалаг шинж алдагдаж болно. Гэрлээс хамгаал. Нарны хэт ягаан туяанд мэдрэмтгий арьсанд бүү хэрэглэ. Бүтээгдэхүүнийг зайлах шаардлагагүй.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших