Нөхөн сэргээх байгалийн гаралтай эфирийн тос нь бие махбодийг арчлах, мэдрэхүйг тайвшруулахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.

 

Хэзээ хэрэглэх вэ?

Сэтгэл санаагаа сайжруулахыг хүсч байвал тайвшруулж, сэргээхэд тусалдаг. Витамин С-ээр баялаг тул арьсыг толигор болгож, тослогжилтыг бууруулдаг. Массаж хийхдээ тосондоо нэмбэл хавдар, целлюлитийг багасгахад тусална. 

 

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Анхилуун үнэрт усанд орох нь таныг тайвшруулж, арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй. Бүлээн устай ваннд 10-15 дусал эфирийн тос дусааж, усанд орж болно.
  • Гар, хөлөө амрааж зөөлрүүлэх мөн ядарсан хөлөө тайвшруулах зорилгоор хэрэглэж болно. Бэлтгэхийн тулд 2-6 дуслыг байгалийн авокадо тостой хольж, бүлээн усанд гар хөлөө дүрнэ.
  • Бие болон мэдрэхүйг тайвшруулах массажинд ашиглахад тохиромжтой. Арьсны уян хатан, бат бөх байдлыг сайжруулан цусны эргэлтийг идэвхжүүлж, улмаар тосны ашигтай нөлөөг нэмэгдүүлэх болно. Эфирийн тосноос 2-6 дуслыг байгалийн авокадо тостой холиход л хангалттай.
  • Амин тос ууршуулагчиндаа 65 мл ус тутамд 4 дусал тос нэмэн ууршуулж өрөөгөө анхилуун үнэртэй болгох боломжтой. Энэ нь мөн тайвшруулж сэргээхэд нөлөөлдөг.

АНХААРАХ ЗҮЙЛ: Эфирийн тосыг шингэлэхгүйгээр шууд арьсанд хүргэж болохгүй. Эфирийн тос ихээр агуулагдсан байдаг тул тунг хэтрүүлж болохгүй. Нүдний салслаг бүрхэвчид ойртуулахаас зайлсхийгээрэй. Арьсанд харшил үүсгэж болзошгүй тул хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авна уу. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална. Шатамхай бүтээгдэхүүн. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас тунгалаг шинж алдагдаж болно. 20 хэмээс доош температурт хадгалах ба хөргөгч болон хөлдөөгчинд хадгалахгүй. Нарны хэт ягаан туяанд мэдрэмтгий арьсанд хэрэглэхээс татгалзаарай.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших