Таны нүүр, биеийн арьс, үсийг төгс чийгшүүлж, нөхөн сэргээнэ. Арьсыг зөөлөн булбарай, хүрэхэд тааламжтай болгоно. Мөн үсийг бэхжүүлэн, гэрэлтүүлж, уян хатан чанарыг нь нэмэгдүүлнэ. Бүх төрлийн арьс, ялангуяа хуурай, эмзэг арьсанд хэрэглэхийг зөвлөж байна.

Тусгайлан боловсруулсан байгалийн авокадо тос, A, B1, B2, D витамин, өөх тосны хүчил, эрдэс бодисын жинхэнэ бөмбөг юм.

Хэрхэн хэрэглэх вэ?

Тосноосоо бага хэмжээтэй авч бие болон нүүрний арьсандаа түрхэн массаж хийж болно. Үсэндээ хэрэглэх бол бага хэмжээний тосыг гартаа авч хуурай болон чийгтэй үс, хуйханд түрхэнэ. Толгойгоо алчуураар боож, хэдэн цаг байлгана. Хэрэв үс тань хэт хуурайшилттай эсвэл гэмтэл ихтэй бол хонуулж ч болно. Дараа нь үсээ бүлээн усаар зайлж, шаардлагатай бол шампунь, ангижруулагчаар угаана. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Тосноосоо 15 мл /нэг хоолны халбага/ авч, 2-6 дусал эфирийн тостой хольж массаж хийж болно.

Анхаарах зүйл:

Зөвхөн гадна хэрэглээнд зориулагдсан болно.Байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас тунгалаг шинж алдагдаж болно. 20 градусаас бага температурт хадгална. Гэрэл тусахгүй газар хадгална. Бүтээгдэхүүнийг зайлах шаардлагагүй.

.

 

 

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Нас, биеийн жингээс үл хамааран олонх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол целлюлит юм. "Жүрж шиг барзгар арьс" үүсэх шалтгаан юу вэ, үүнтэй хэрхэн тэмцэх талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Дэлгэрэнгүй унших

Хэрхэн өөрт тохирсон сүрчгээ олох вэ?

Танд төгс тохирсон үнэртэн нь таны хэв маяг, зан чанарыг тодотгож, эргэн тойронд тань онцгой аураг түгээж чаддаг. Тэгвэл энэ олон сүрчгийн дундаас хэрхэн зөв сүрчгээ олох вэ?
Дэлгэрэнгүй унших