36 400,00 MNT
Хэмжээ: 500 мл
Таны шүршүүрт өнгөрөөх цаг хугацааг тааламжтай болгоно.
Сүүн хүчил болон спирт дээр суурилсан орц нь өдөр тутмын бохирдол, саван, угаалгын бодисын толбо, шохой, хатуулагтай усны цагаан толбо, зэв зэргийг үр дүнтэй арилгадаг. Цэвэрлэгч нь шүршүүрийн шилийг толбо, зураасгүй гялалзуулахаас гадна, давхар цанталтаас сэргийлдэг. Тааламжтай үнэртэй.
Хэрэглэх заавар:
Шүршүүрийн талбайг бүхэлд нь шүршиж, хэсэг хугацаанд хүлээгээд, усаар сайтар зайлна. Хэрэв арилахгүй толбо байвал дахин шүршээд тухайн хэсгийг үрж болно.
Юу нь таалагдах вэ? Бүтээгдэхүүн нь шилэн дээр давхар хамгаалалтын бүрхүүл үүсгэн дахин бохирдол, шохойжилт үүсэх магадлалыг бууруулснаар цэвэрлэгээний дамтамжийг багасгах давуу талтай.
Юу цэвэрлэж болох вэ?: Шил, шүршүүрийн акрилан хаалт, плитан хана болон шал, шүршүүрийн пластик хэсгүүд болон их бие, шүршүүрийн тавиур
Аюулгүй байдлын баталгаа: Энэхүү бүтээгдэхүүний найрлага нь био задралд ордог бөгөөд савлагаа нь дахин боловсруулах боломжтой. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй.
Үнэрийн найрлага: Шүүслэг бөөрөлзгөнө, зуун настын ханд, амтат ирис.
IFRA-ийн стандартын дагуу харшил үүсгэгч бодис агуулаагүй (Олон улсын үнэртний нийгэмлэг)
Үнэртний архитектур:
Толгой үнэр: Тоор, үхрийн нүд, бөөрөлзгөнө, алое
Зүрхэн үнэр: Гирань, мэлрэг цэцэг, талын сараана цэцэг
Үндэс үнэр: Заарын мод, зандан мод, ирис
Анхааруулга, хэт ихээр хэрэглэж болохгүй: Энэхүү шүршигч нь олон төрлийн идэвхтэй орц найрлага агуулдаг. Хэрэв та цэвэрлэх гэж буй гадаргууг гэмтээх эсэхэд эргэлзэж байгаа бол урьдчилан далд хэсэгт нь туршиж үзээрэй. Гантиг болон байгалийн чулуун дээр шүршигчийг хэрэглэж болохгүй.
Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис,үнэртэн , benzisothiazolinone, methylisothiazolinone. Сүүний хүчил агуулсан.