53 200,00 MNT
Хэмжээ: 1000 мл
Таны дурлах шалтгаан: Цагаан өнгийн хувцсыг ямар ч хир толбогүй цэвэрхэн болгоно.
өнгө гандаж, шарлахаас сэргийлнэ
цагаан цайвар өнгийг мэдрэгч технологи
цайруулагч агуулаагүй
өнгийг сэргээнэ
Та цагаан өнгийн хэдэн хувилбарыг мэдэх вэ? Цасан цагаан даавуу, цагаан шаргал эмжээр, сувдан цагаан атлас, сүүн цагаан торго.... Нарийн өнгө аяс, гэрлийн тусгал бүр чухал. Цасан цагаан цамц болон торгомсог гялалзсан даашинз 2-ын ялгааг бид маш сайн мэднэ. Тийм ч учраас Prouvé-ийн цагаан өнгийн угаалгын гель нь хамгийн цагаан цайврыг бус цагаан өнгийн бүх нарийн өнгө аясыг хамгаалахаар бүтээгдсэн. Материалыг сааралтаж өнгө алдахаас хамгаалж, толбо бохирдлыг үр дүнтэй арилгана. Цагаан өнгийг сэргээхийн зэрэгцээ хувцсанд анхилуун таатай үнэр шингээнэ.
Нэмэлт хамгаалалт: Цагаан цайвар өнгийг мэдрэгч технологи. Цагаан өнгийн угаалгын гельд цайруулагч бодис агуулаагүй тул бүх төрлийн цагаан өнгөнд аюулгүй, эмзэг материалыг ч өнгө алдуулж, сааралтуулахгүй.
Бүтээгдэхүүний онцлог: Өтгөрүүлсэн гель хэлбэр нь үр дүнтэй бөгөөд хэмнэлттэй. Авсаархан савлагаа нь тавиур дээр зай эзлэхгүй. Идэвхтэй орц найрлагуудтай учир хүйтэн усанд ч төгс ажиллана (20 градус ба түүнээс дээш). Хүйтэн усанд хувцсаа угаах нь таны хувцсанд болон эдийн засагт ч хэмнэлттэй.
Ямар төрлийн даавуунд тохирох вэ? Prouvé-ийн цагаан өнгийн угаалгын гелээр цагаан өнгөтэй бүх төрлийн материалтай хувцас, хэрэглэлийг угаахад тохиромжтой.
Цагаан өнгө үнэртэй бол ямар үнэртэх байсан бол? Бид үнэртнээр тоглолт хийх дуртай. Тиймээс ч бид үнэртэн урлагчдаас цагаан өнгийг санагдуулам үнэртэн гаргахыг хүссэн. Тэд цагаан цэцэгсийн хүчийг хөвөнгийн зөөлөн байдал, цасан ширхгүүдийн сэрүүн мэдрэмжтэй гайхалтай хослуулсан.
Үнэртний архитектур:
Толгой үнэр: Цитрус, алим, цасан ширхэг, нил цэцэг
Зүрхэн үнэр: Жасмин, даавуу, сарнай
Үндэс үнэр: Нунтаг ааг, хуш, заарын мод
Орц, найрлага: [орц, найрлага]: 5-15% ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, 5%-аас бага саван, 5%-аас бага фосфонатууд, 5% EDTA болон түүний давснууд, ферментүүд, үнэртэн, benzisothiazolinone, methylisothiazolinone зэрэг элементүүдийг агуулсан.
Байгальд ээлтэй бүтээгдэхүүн: Гелийн найрлага нь био задралд орж, хөрсөнд аюулгүй шингэдэг бол савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.