Танд таалагдах шалтгаан: Жимсний хүчлийн ачаар уг гуужуулагч нь цочрол үүсгэхгүйгээр үхсэн эпидермисийг сайтар уусгаж арилгадаг. Арьсыг төгс толигор болгож, чангалж, гэрэлтүүлэхээс гадна арьсны тэнцвэрт байдал, чийгшлийг дээд зэргээр хангана. Нүүр будалтын өмнөх арьсыг маш сайн бэлдэнэ.
Бүтээгдэхүүний нууц: Тусгайлан сонгож авсан түүхий эдүүдийн нэгдлийг найрлагадаа агуулсан. Халуун орны 3 төрлийн жимсний цогц био идэвхт найрлага нь арьсны бүтцийг сайжруулж, арьс гуужих процессыг түргэсгэж, жигд бус пигментацийг арилгахад тусалдаг. Ургамлын ханд болон гиалуроны хүчлийн давсны хослол нь арьсны зохих чийгшлийг сэргээдэг. Гуужуулагчийн найрлагад арьсны бичил биетний тэнцвэрийг бүрэн хангадаг пребиотикууд байдаг.
Бид яагаад бахархдаг вэ? Маш нарийн бүтэцтэй тул эмзэг арьстай хүмүүс ч хэрэглэж болно. Эмэгтэй, эрэгтэй ямар ч хүнд тохирно.
Гайхалтай анхилам үнэр нь юуных вэ? Хар үхрийн нүд, Пачули, Бергамот, Тоор, Заар
Хэрхэн цэвэрлэх вэ? Гуужуулагчийг цэвэрхэн, чийгтэй арьсанд түрхэнэ. Нүд, амны хэсгээс зайлсхийх хэрэгтэй. Бага зэрэг массажлан 5-10 минут байлгана. Дараа нь нүүрээ бүлээн усаар угаасны дараа тос түрхээрэй. Долоо хоногт
хоёр удаа арьсаа гуужуулж байхыг зөвлөе

Зөөлөн ферменттэй нүүрний арьс гуужуулагч

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Салбарууд зуны хуваарьт шилжин 20 цаг хүртэл ажилладаг боллоо

Прүүвэ Монголиа ХХК нь Улаанбаатарт хотод 2, Дархан хотод 1 албан ёсны салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дуудлагын төв болон үндсэн салбарууд зуны хуваарьт шилжин 20 цаг хүртэл ажилладаг боллоо.
Дэлгэрэнгүй унших