Дэлгэц эсвэл ган төмөр гадаргуутай ямар нэг тоног хэрэгсэл дээрх толбо, мөрүүд ганцхан нартай өдөр л тодорч нүдэнд тань тороод байдаггүй шүү дээ. Элдэв төрлийн толбо, мөр нь хүрээд авахын зуургүй л тогтож дуртай киногоо бодит мэт үзэх тэр мэдрэмжийг эсвэл саяхан цэмцийтэл цэвэрлэсэн өрөөндөө тав тухтай амрах цагийг тань үгүй болгочихно. Иймэрхүү яль шальгүй зүйлээр сэтгэл санаагаа үймүүлэх жигтэйхэн дургүй бид ДЭЛГЭЦ, ГАН ТӨМӨР ГАДАРГУУ ЦЭВЭРЛЭГЧ-ийг бүтээсэн бөгөөд уг бүтээгдэхүүний тусламжтайгаар та илүү богино хугацаанд, илүү аюулгүй байдлыг хангасан хамгийн гол нь дахин толбо мөр тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй цэвэрлэгээ хийх болно.

Сэтгэл тань татагдах шалтгаан: Цэвэрлэсэн дэлгэц, гадаргуу дээр тань ямар нэгэн зураас эсвэл толбо огтхон ч үлдэхгүй.

Ямар гадаргуун дээр хэрэглэх вэ? Компьютер болон телевизийн, плазма, LCD, LED мөн бусад төрлийн дэлгэц, удирдлага, гар утас болон компьютерийн гар зэрэг олон төрлийн дэлгэц, нүүр цэвэрлэхэд зориулагдсан бөгөөд НОКС ган төмрөөр хийсэн гадаргууг цэвэрлэхэд тун тохиромжтой юм. Цэвэрлэсэн дэлгэц, гадаргуу тань гялалзсан атал тунамал хилэн болно.  

Хэрэглэхэд туйлын энгийн: Зориулалтын алчуур руу бага зэргийг шүршиж цэвэрлэх гадаргуун дээрээ тараан арчина. Ердөө л энэ.

Бидний нууц: Манай бүтээгдэхүүн таны цэвэрлэсэн гадаргуун дээр дахин тоос тогтохоос сэргийлж цахилгаан статик бүрхүүлийг үүсгэнэ.

Гайхалтай анхилам үнэр нь юуных вэ? Шүүслэг нимбэг, мэлрэг цэцэг, анхилуун ванилла, зандан мод