Уруул нь гөлгөр, зөөлөн,  чийглэг байдагч маш эмзэг бөгөөд хэврэгхэн юм. Тийм учраас урууландаа онцгой анхаарах хэрэгтэй болдог.
Органик уруул өнгөлөгч нь нөхөн төлжүүлэх,  болон жилийн аль ч улиралд нар, салхинаас хамгаалах цогц үйлчилгээ үзүүлнэ.

Танд маш их таалагдах онцлог нь: Байгалийн гаралтай тос, бальзамаар баяжуулсан учир таны уруулыг өдөр тутамд эрүүл, үзэсгэлэнтэй харагдуулна.
Эрдэсээр баялаг найрлагатай учир хуурайшаж хатсан  уруулын арьсыг нөхөн сэргээж, ялдамхан зөөлөн болгож дахин хагарахаас сэргийлнэ.

Та яагаад сонгох ёстой вэ?: Үр дүнтэй арчилгаа болон хамгаалалт. Уруул өнгөлөгч нь найрлагандаа амтат гуа, кастор, кукуи ба жожоба тос, шар буурцаг, канделилла вакс, шиа модны тос зэргийг агуулдаг.
Эдгээр байгалийн гаралтай орц найрлагууд нь таны уруулыг нар, салхи, хүйтэн, халуун, хуурай уур амьсгалаас хамгаалахаас гадна эрүүл чийрэг, чийглэг болгоно.  

Бүтээгдэхүүний нууц: Энэхүү уруул өнгөлөгч нь маш нарийн бүтэцтэй, хуурайшсан, эмзэг болон мэдрэмтгий урууланд гүн хүрч үйлчилдэг.
3 наснаас дээш эр, эм бүх хүмүүс тохиромжтой.

Бусад бүтээгдэхүүнүүдээс онцгойрох шалтгаан нь:  Урууланд хүрмэгцээ амархан хайлж, хурдан жигд тархаж өгөхөөс
гадна таны урууланд наалдамхай давхарга үлдээлгүйгээр удаан хугацаанд дур булаам харагдуулна. Шинэхэн тарвасны сэнгэнэсэн үнэртэй.